БНХАУ-Д 108 САЯ ХҮНИЙГ ХАТУУ ХӨЛ ХОРИОНД ОРУУЛАВ.

2020-05-19  

Дэлхий нийтээр тархаад буй Коронавирусын  шинэ дэгдэлтийн улмаас Хятад улсад 108 сая гаруй хүн хязгаарлалтад орж үүнээс 34 шинэ тохиолдол бүртгэгдсэн зүүн хойд Жилин мужид хатуу хориг тогтоожээ. Энэ бүсэд нийтийн тээвэр, төмөр замын хөдөлгөөнийг бүрэн зогсоож, сургуулиудыг хаан, иргэдийг гэрийн хязгаарлалтад оруулсан тухай Bloomberg мэдээллээ

Түүнчлэн South China Morning Post сонинд өгүүлснээр: Жилин мужийн Шулан хот бүрэн хаагдан хотын оршин суугчды шаардлагатай зүйлсээ авахаар өдөрт хоёр удаа гэрээс гарахыг зөвшөөрсөн байна.

Өнгөрсөн оны 12-р сард халдвар анх бүртгэгдсэнээс хойш Хятад улс даяар 82 954 тохиолдол бүртгэгдэн нийт 4633 хүн нас баржээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?