ОХУ-ААС ИРЭХ ДОЛОО ХОНОГТ 500 ОРЧИМ ИРГЭНЭЭ ТАТНА

2020-05-21  

 

 

 

 

Энэ сарын 25-нд Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай захиалгат нислэгээр ОХУ-ын Европын хэсэг дэх хотуудад буй монгол иргэд, оюутнуудыг, 26, 27-нд Уралын нуруу дагуух, Баруун Сибирийн хотуудад буй иргэд, оюутнуудыг Хиагт-Алтанбулагийн хилийн боомтоор хэсэгчлэн татахаар ажиллаж байгааг ОХУ дахь манай ЭСЯ-наас мэдээллээ. Энэ сарын 20-ны байдлаар ОХУ-аас нутаг буцах хүсэлт гаргасан 1000 орчим иргэн байгаа бөгөөд дээрх татан авалтаар тэдний 50 орчим хувь нь эх орондоо ирхээр болжээ.

Дээрх шууд нислэгт 170 орчим иргэнийг бүртгэх бөгөөд ЭСЯ-наас иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргаж, УОК-т хүргүүлэхээр ажиллаж байна. Ингэхдээ нэн түрүүнд сургууль болон дотуур байрны эрүүл ахуй, халдвар тархалтын байдал нь хүндэрч яаралтай нутаг буцах хүсэлт гаргасан оюутнууд, хоёрдугаарт, тухайн хотод ганц хоёроороо сурдаг, өмнө нь нутаг буцах хүсэлтээ гаргасан оюутнууд, гуравдугаарт, бага насны хүүхэд болон жирэмсэн, архаг, суурь өвчтэй иргэд, дөрөвдүгээрт, аль болохоор эмэгтэй оюутнуудыг тус тус бүртгэж байгаа аж.

Бүртгэлд хамрагдах иргэдэд дээр дурдсан шалтгаанаас гадна нутаг буцахаар өмнө нь бүртгүүлсэн, тийзийн болон тусгаарлах байрны зардлыг төлсөн, коронавирусний шинжилгээ хийлгэж халдваргүй гэдгийг нотолсон лавлагаатай байх зэрэг нийтлэг шалгууруудыг тавьж байгаа бөгөөд шууд нислэгээр зорчих иргэдийн нэрсийн жагсаалтыг УОК эцэслэх юм байна.

ОХУ-аас иргэдээ татах ажлыг цаашид үе шаттайгаар үргэлжилнэ гэдгийг ОХУ дахь ЭСЯ-наас онцоллоо.

ЭХ СУРВАЛЖ: https://www.montsame.mn/mn/read/226171

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Bid:МУНДАГ 2020-05-21
Bid:МУНДАГ 2020-05-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?