УЛААНБУРХАНЫ ВАКЦИНЖУУЛАЛТАД ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?

2016-05-08  

Тавдугаар сарын 12-ноос 25-ны хооронд орон даяар Улаанбурханы эсрэг вакцинжуулах аян өрнөнө. Вакцинд 18-30 насны хүмүүсийг хамруулах бөгөөд энэ насны жирэмсэн эмэгтэйчүүд вакцинд хамрагдаж болохгүйг ХӨСҮТ-ээс анхааруулж байна. Мөн вакцин хийлгэснээс хойш нэг сарын хугацаанд жирэмслэхгүй байхыг зөвлөжээ. Дашрамд дурдахад, 18-30 насны иргэд хүүхэд байхдаа Улаанбурханы вакцин хийлгэсэн байсан ч дахин тариулахад харшлах зүйлгүй аж.

ВАКЦИНД ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?

Та ажил хөдөлмөр эрхэлдэг бол өөрийн байгууллага, сургуулиараа дамжуулан харьяа дархлаажуулалт хийх өрхийн эмнэлэг, төв дээр очиж сайн дураараа вакциндаа хамрагдах боломжтой. Харин ажилгүй иргэд мөн амьдарч буй газрынхаа харьяа дархлаажуулалт хийх Өрхийн эмнэлэгт очин вакциндаа хамрагдах юм байна. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?