КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ (COVID-19)

2020-06-02  

Монгол улсад коронавируст халдварын шинэ тохиолдол шинээр нэмэгдсэн эсэх талаар ХӨСҮТ-ээс мэдэгдэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дэлхийн хэмжээнд коронавируст халдвар мутацид орж буй боловч дамжих зам генетикийн хувьд өөрчлөлт ороогүй хэвийн байна хэмээв.

Тусгаарлан ажиглах байранд өнөөдрийн байдлаар 1792 иргэн байна. Үүнээс 1439 нь тусгаарлах байр, эмнэлэг, амралт сувилалд тусгаарлагдаж байгаа юм. Бусад нь Орхон, Дархан, Сэлэнгэ, Өмнөговь, Увс аймгуудад тусгаарлагдаад байна. Эдгээр иргэдийн дийлэнх хувь нь улирлын гаралтай харшил, бронхитын зовиуртай байгаа гэжээ.

Улсын хэмжээнд нийт 15300 шинжилгээ хийсэн байна. Өнгөрсөн хугацаанд сэжигтэй тохиолдол 14 удаа гарсанч дахин шинжилгээгээр үзэхэд бүгд сөрөг гарсан. Тусгаарлалтаас гарсан хүмүүстэйгээ утсаар холбогдож зөвөлгөө өгөхөөс гадна биеэр очиж эмчилгээ хийж байгаа.

ХӨСҮТ-өөр үйлчлүүлж буй хүмүүсийн тоо ихсэж байгаа буюу өдөрт 1000 гаруй хүн үйлчлүүлж байгаа бөгөөд 5000 гаруй хүн орж гарч байгаа. Ачаалал ихсэхийн хирээр уг тоо 7000-8000 хүрэх хандлагатай байна.

2020 оны 5 сарын 30-нд ХӨСҮТ-ийн лабораторид нийт 31 шинжилгээ хийгдсэнээс бүгд сөрөг гэсэн хариутай гарсан аж. Тандалтын зорилгоор хоёр сорьц авж шинжилэхэд коронавирус илрээгүй аж. Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн 21 тээврийн хэрэгслийн жолооч нарт давтан шинжилгээ хийхэд мөн хариу нь сөрөг гарсан байна. Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдол 179 байгаагаас эдгэрсэн, дараагийн шатруу орсон 44 хүн, эмчлэгдэж байгаа 135 хүн байгаа аж.

Мөн магадлан итгэмжлэлийн(хөндлөнгийн) шинжээчдийг бэлтгэн сургаж байгаа бөгөөд хээрийн эмнэлэгийг хэрхэн ажилуулах талаарх журмыг ОБЕГ давлагаа төвүүдтэйгээ хамтран боловсруулж эцэслээд байна. Эмийн болон эмнэлгийн нөөцүүдээ нэмэгдүүлэх талаар гадаадад байгаа Монголын элчин сайдын яамнуудаар дамжуулж холбогдох байгууллагуудтай холбогдон ажиллаж байна.

АНУ-д коронавирусын халдвар тусаад эдгэрсэн хүний эсрэг биетийн иилдэсийг аван бусад өвчлөгсдөд хэрэглэж байгаа нь үр дүнтэй байх бол энэ оны найман сараас эхлэн хэрэглээнд гаргана хэмээв.

Зургадугаар сарын нэгний өдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийтдээ 212 хүний шинжилгээ орсон ба коронавирус илрээгүй байна. Үүнд тандалтын зорилгоор авсан 3 сорьц Завхан аймгийн эмнэлэг, өрхийн нэгдсэн эмнэлгүүдээс ирсэн. ХӨСҮТ-д тусгаардагдсан 8 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ орсон байна. 

Истанбул- Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ирмэгц нь мөн 7, 14, 21 хоногт нь шинжилгээ аван гэртээ 14 хоног тусгаарлах үед мөн 2 удаагийн шинжилгээ авч байна. 

Энэ журмаар энэ сарын 14-нд ирсэн зорчигчдоос шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 10 ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд мөн илрээгүй байна. 

Нийт зөөвөрлөгдөн ирж батлагдсан 185 тохиолдол байгаагаас ХӨСҮТ ийн клиникт 141 нь эмчлэгдэж байна. Дундаж эмчлэгдэх хугацаа нь 14- 53 хоног байна. Эмчлэгдээд гарсан 44 хүмүүс гэртээ 14 хоногийн хөл хорионд бүгд орох ба 16 нь сувилалд 15 нь гэрийн ажиглалтанд, ажиглалтаас нарсан 13 хүн байна.

Ард иргэдэд өгөх зөвөлгөө:

Эмч ажилтнуудаар дамжин өвчин ихээр тархаж байгаа тохиолод дэлхий даяр гарч байгаа тул анхаарал болгоомжтой байх

Заавал амны хаалт зүүх

Нэг хүнийг дагаж хэд хэдэн хүн эмнэлэгт ирэхгүй байх

Оочер дугаар авах, эмчтэйгээ харьцах, зөвөлгөө авах зэргийг цахимаар авах

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?