Эрүүл хүний бие 45 сая ам долларт хүрнэ

2020-06-02  

Та амьдралдаа хүний бие организм хэр үнэд хүрэх бол гэж бодож байсан уу? Ёс зүйн хувьд буруу сонсогдож буй ч хүний бие эрхтэн тэр бүү хэл амьсгал зэргийг эрдэмтэд үнэлсэн сонирхолтой судалгаа байдаг талаар өгүүлье! 

Онолын хувьд хүний бие нийтдээ 45 сая ам доллар хүрж болно хэмээдэг боловч энэ нь зөвхөн хуулийн дагуу эсвэл блэкмаркэт гэж нэрлэгддэг “хар зах” дээр зарах уу гэдгээс хамаардаг гэнэ. Гэвч хүн бүр үүнийг авч дийлэхгүй ба ингэж л “хар зах” гээч гарч ирсэн билээ. Хууль бусаар хүний эрхтэн зардаг энэхүү газар нь ердийн үнээс дор хаяж 10%-аар бага байдаг байна. Яагаад гэсэн асуултад хариулахад хамгийн жигшим хариулт байх нь бий. Ихэнх тохиолдолд ядуусын хорооллын гачигдам амьдралаас болдог бол заримдаа нүднээс далд болох аймшигт хэрэгтэй холбогддог байна. 

Олон улсын эмнэлэгийн журамд донор буюу эрхтэн шилжүүлэн суулгахыг хүлээн зөвшөөрсөн хүн гэх ойлголт байх ба дэлхийн хөгжингүй орнуудад зарим эрхтэнүүдийг хууль ёсны дагуу худалдаж болдог гэнэ. Жишээлбэл Америкийн нэгдсэн улсад зүрхны донор дунджаар 1 сая ам доллар байдаг бол уушги 550700 ам доллар, нэг бөөр 262000 ам доллар байдаг байна. Үүнийг авдаг хүмүүс их байдаг нь тэдний дунд өргөн тархсан чихрийн шижин, зүрхний өвчинтэй холбоотой байдаг байна.

Харин цус 50 доллар, цус сольбох тохиолдолд 8000 доллар. Үсний увьд 800-аас 3000 доллар хүрдэг бол залуу, боловсролтой, эрүүл хүний үрийн шингэн 1500 долларт хүрдэг байна. Тархины хувьд 220 терабайтийн мэдээлэл хадгалж чаддаг учир 2500 доллар хүрж болдог. Судлаачидын гаргасан нэгэн сонирхолтой баримтын хувьд  хүн өдөрт 11 мянган литр амьсгал гаргадаг нь 275 машины дугуйг хийлсэнтэй тэнцдэг бол ханиалгахад 22 м/с байдаг нь жижиг хэмжээний салхин тээрмийг цэнэглэхэд хангалттай байдаг байна. Энэ бүгд нийлээд 220 доллар хүрж болдогийг судалгаанд тусгажээ. Хүний биеийг бүрдүүлдэг хүчилтөрөгч, нуурстөрөгч, устөрөгч бусад элементүүд болох зэс, алт түүгээр барахгүй уран зэрэг нь нийлээд нэг доллартай тэнцдэг байна. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?