Том амжилт бүхэн аль нэг жижиг цэгээс эхлэлтэй байдаг шүү дээ. Түүний адил Мак Доналдсийн эхэлэл ах дүү Доналд-ын жижиг зоогийн газраас 75 жилийн өмнө эхэлжээ. Тэднийг Мак Доналдынхан гэж дууддаг байсан учир хоолны газрынхаа нэрийг өөрсдийнхөө нэрнээс санаа авч өгсөн гэдэг.
Тэд өөрсдийн жижиг хоолны газраа шейк холигч машины хамт Рэй Крос гэх залуугаас худалдаж авсан бөгөөд удалгүй түүнийг Мак Доналдс-д айлчилан ирэхэд зоогийн газарр ачааллаа даамгүй олон хүнээр бүчүүлсэн байжээ. 25 сонголт бүхий хоолны цэс, хямд үнэ, их порц гээд Рой ах дүү Доналдын хөгжиж дэвших амжилтын очийг тэдний жижиг хоолны газраас олж хараад тэр хоёрт хамтарч ажиллах саналыг тавьжээ.
Ингээд тэр гурав Калифорны жижиг мухлагаасаа нүүж илүү том Мак Доналдсийн зоогийн газрыг 1952 онд нээжээ. Ах Доналдын санаачлагаар зоогийн газрын тохижуулалтыг хүний нүд булаам тод улаан, шар, неон ногоон болон цагаан өнгийн зохицолдлогоор шийдэв. Мөн эрүүл ахуйн шаардлага хангасан орчин, түргэн үйлчилгээ, эелдэг харилцаа.
Үүний дээр “Зөвхөн танд зориулсан” гэсэн ойлголтыг байнга өгч, шинэчлэл, компьютерчлэл, ролик дугуй гэх мэт эрч хүчтэй сэтгэгдлийг төрүүлэх шинэлэг санаануудыг цаг тухай бүрт нь олж хэрэгжүүлж байлаа. Энэ нь үйлчлүүлэгчдийг ховсдож байнга ирэх хүслийг нь өдөөж байв. Ачаалал нь дэндсэн Мак Доналдс үйлчлүүэгчдийг хэтэрхий удаад, тухлахвий гэхээс сэргийлж бага зэрэг тухгүй хатуу сандал байршуулж, халаалтаа зогсоож үйлчлүүлэгчийн хоол идэх хурдыг нь түргэсгэж өгч байлаа.
Мөн тэд хоолны цэсээ цомхтгон шинэчлэж хамгийн ихээр зарагддаг чийзбургер-ээ голчлон худалдаалж эхлэв. Тэд ийнхүү ажиллаж байх хугацаандаа үргэлж үйлчлүүлэгчийн юу хүсч байгаад болоод бид юуг сайн хийж чадах вэ гэдэгтээ төвлөрдөг байв. Жишээ нь олон зүйлд хүчээ тарамдуулах биш, чаддаг зүйлээ хийсэн шиг хийнэ гэсэн үг.
Мөн эрүүл хоололтонд анхаардаг хүмүүст зориулж шинэ ногооны салат, тахианы мах зэргийг цэсэндээ оруулж ирэн, хэрэв ямар нэг хоол үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцэхгүй байвал шууд цэснээсээ хасдаг байжээ.
Үйлчлүүлэгч бол хаан гэж үздэг байсан Мак Доналдс тухайн үеийн армийн цэргүүдийн дуу хоолойг сонссон нь тэдний хувьд цоо шинэ нөхцөл боломжийг нээж өгсөн билээ. Тухайн үед айрмын цэргүүд дүрэмт хувцастай үедээ машинаас буух хориотой байсан бөгөөд үүнийг Мак Доналдс ухаалгаар шийдвэрлэн анхны машин дотроосоо захиалаад авах боломжтой задгай зоогийн газрыг 1975 онд нээжээ. Ингэж түргэн хоолны зах зээлд том өөрчлөлт болж хүмүүс машин дотроо дуртай бургерээ идэх бололцоо бүрдсэн юм.
Удалгүй Мак Доналдын хуулбар газрууд нэг нэгээрээ зах зээлд шил шилээ даган нэмэгдэж байлаа. Зарим нь Мак Доналдсаас ч илүү хямд байв. Мэдээж хэн ч мах шараад талханд хавчуулаад бургер хийчхэж чадна. Эсвэл Мак Доналдсийн бургерийг гэртээ авч хариад дуурайлгаад хийчхэж чадна. Тэгвэл Мак Доналдс яаж урт хугацааны турш өөрсдийн амжилтыг ганхуулахгүй хадгалж ирсэн юм болоо?
Үүний хариулт ердөө маш энгийн “Сайн стратеги”. Мак Доналдс хэзээ ч ашиг олохоор улайрч байгаагүй харин түүний оронд сайн бүтээгдэхүүнийг зөв аргаар олон хүнд хүргэх тал дээр хамаг анхаарлаа хандуулж байсан. Тэгэхээр ямар стратегийг сайн гэж тодотгоод байна вэ гэхээр:
1. Түргэн хоолныхоо орц, найрлага, хийх технологийг тогтмол шинэчилж үйлчлүүлэгчиддээ гэнэтийн бэлэг барих.
2. Бусдаас өөр маркетингийн шинэлэг арга баримталж, үйлчилгээний өвөрмөц хэлбэрийг нэвтрүүлэх.
3. Ажилтнуудаа урамшуулах, нэг нэгнээсээ суралцах боломжоор хангах
4. Аль ч улсад хаана ч салбараа нээсэн яг ижил амт, чанарыг бүрдүүлэх
5. Түүхий эдээр хангах нэгэн цогц төвлөрсөн систем нэвтрүүлжээ.
Өгүүлэгч эр: Ийнхүү өнөөдрийн Мак Доналдс бүрэлдэн бий болсон бөгөөд үүний урт хугацааны амжилтын нууц бол ухаалаг удирдагчийн зөв стратеги байсан ажээ. Эцэст хэлэхэд энэ бүх стратегийг хэн боловсруулсан нь бүрэн тодорхойгүй ч Туршлагатай, санаачлагчтай, эрч хүчтэй, нэр хүндтэй байгууллагуудад франчайз эрхээ өгсөнтэй нь шууд холбоотой биз ээ. Тэд Мак Доналдсийн нэрийг өндөрт өргөн авч явахад эхнээс нь тусгайлан бэлтгэж сургалт явуулдаг билээ. Тус компаниудаас дурдвал “Happy meal”, “Filet O fish”, “Big mac”, “Hot apple pie”, “McFlurry” зэрэг багтана.