Бие арзайлгасан түүхэнд дуртай хүмүүс бүгд наашаа суугаарай. Одоо та бүхэнд сүнс чөтгөрийн тухай 5 баримтыг хүргэх гэж байна. Дэлхий дээр таван хүн тутмын нэг нь сүнстэй таарч байсан гэдэг бол нийт хүн амын тал гаруй хувь нь сүнс байдаг гэдэгт итгэдэг билээ.
Сүнс таны бие махбоди, сэтгэлзүй, сэтгэцэд нөлөөлөх чадвартай.
Сүнс болгон адилгүй байдаг аж. Тухайн сүнс хир хүчтэй байхаас хамаарч хийх зүйлс нь өөр, өөр байна. Юутай ч сүнс танд шууд халдаж зүрхлэхгүй ч гэнэтийн сэтгэл санааны хувирал үзүүлэх чадвартай гэнэ. Таны сул талыг ашиглаж бодит байдлыг өөрөөр мэдрүүлэх, сэтгэлээр унагааж, сул дорой болгодог аж.
Сүнс эд зүйлсийг хөдөлгөж чадна.
Дэлхий дээр хэн, яаж хөдөлгөсөн нь мэдэхгүй ч газарт унаж хагарсан хар мянган ваар байдаг. Хачирхалтай нууцынх нь ард бидний нүдэнд харагддаггүй далд хүч оршиж байдаг. Сүнснүүд амьтай зүйлсэд шууд халдаж чадахгүй ч амьгүй зүйлсийг хөдөлгөж, удирдах чадвартай байдаг талаар олон судалгаа, баталгаа бий.
Хаалга нээж, хаах, юм авч шидэх, гэрэл асааж, унтраах гэх мэт.
Сүнс бол сүнс, харин чөтгөр бол асар ховор
Чөтгөрийн тухай баримтат нэвтрүүлэг олон байдаг. Ер нь ч хүмүүс чөтгөр, сүнс хоёрыг хольж солих нь их бий. Чөтгөр гэдэг үг анх шашны зан үйлд буруу үйл хийдэг хүнийг нэрлэдэг нэршил байсан. Амьд ахуй насандаа хүний аминд хүрсэн эсвэл муу муухайг үйлдсэн хэн нэгэн үхсэн даруй амар амгаланг олдоггүй. Сүнс нь амьд байхдаа хийсэн үйл лайгаа үүрдэг. Гэхдээ муу юм хийсэн л бол чөтгөр болно гэсэн үг биш. Чөтгөр нь асар ховор байдаг, баргийн хүнтэй таардаггүй. Чөтгөртэй таарна гэдэг кино, зурагтаар үздэгтэй огт адилгүй гэж судлаачид хэлсэн байдаг.
Сүнс яагаад нэг газарт хорогддог вэ?
Сүнс гэдэг нэг ёсондоо энерги бөгөөд энергид татагддаг билээ. Тэгэхээр байх ёстой энерги нь алдагдсан газарт гацаж үлдэх, хорогдох тохиолдол нь их байдаг. Жишээ нь олон шинэ хүн мэндэлсэн газар, олон хүн үхсэн газар байгалийн энергийн тэнцвэр нь алдагддаг учир сүнс хорогдох нь элбэг.
Сүнс яах гэж хорогдож үлддэг юм бэ?
Кино нь дээр гардаг шиг амьд байхдаа хийж дуусгаагүй ажлаа гүйцээх гэж хорогддог гэж үү? Эсвэл шударга бус үхлийнхээ хариуг өгөх гэж уурандаа үлддэг юм уу?
Үүнд олон янзын тайлбар бий. Сүнснүүд хэзээ ч нэг газартаа удаан үлддэггүй. Явж өнгөрсөн, хэсэг саатсан л байдаг. Олон хүмүүс өөд болсон гэр бүлийн гишүүнээ харсан тухайгаа ярьдаг. Тэгэхээр ихэнх сүнс гэр бүлийн гишүүддээ захиасаа хэлж, тус дэм болох гэж хэсүүчилж байдаг гэж би хувьдаа бодож байна.