Филиппинд 4 сая евро бүхий тансаг зэргэллийн машинуудыг устгалд оруулжээ

2020-06-15  

Филлипинчүүд дотоод хээль хахуухлийн асуудлаа шийдвэхлэхээр тууштай тэмцэж байгаа бөгөөд үүнтэйгээ холбогдуулан хууль бус автомашин импортын эсрэг хатуу арга хэмжээ авчээ. 

Доорхи бичлэгний талаар юу гэж тайлбарлахаа үнэхээр мэдэхгүй байна. Ямартай ч уг үйл явдал нь Филлипин улсад болсон бөгөөд улсын тэргүүн Родриго Дутеде өөрөө ийнхүү шийд гаргажээ.

Сүүлийн жилүүдээд тэрээр улс оронд нь орж байгаа шинэ гялгар машинууд, олон талаар улс орных нь тэнцвэртэй хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг анзаарсан учир ийм шийд гаргасан байна. Уг үйл явдал нь түүний тэмцэгч мөн чанрых нь бэлэг тэмдэг болжээ.  

Уг устгалд 60 гаруй, эсвэл түүнээс ч олон Lamborgini, Mercedes benz, Porche гэх мэт тансаг зэргэллийн машин, мотоциклууд байжээ. Нарийн тооцоолох юм бол загвар нэг бүр нь дор хаяж 57500 евро хүрнэ гээд боддоо. 

Филлипин улсад ийм төрлийн машинууд импортоор орж ирэхдээ Hybrid загвар нь ердийн татварын 50 хувийн харин цахилгаан машин нь огт татвар төлөхгүйгээр орж ирдэг. Тиймдээ ч иргэдийн дунд тансаг машины хэрэгцээ ихэсхээс гадна хууль бус импортын бараа гэсэн нэр томьёг үүсгээд байна. 

Ямартай ч устгагдаж юу ч үгүй болсон 68 машиныг өөр улсын иргэдэд зарах, эсвэл парламентын гишүүдэд өгөх гэх мэт арай өөрөөр шийдэж болох л байсан даа. 

Тухайн 68 машин дотор асар ховор, үнэтэй ер нь хуруугаа хүчтэй хүргэхэд л гэмт хэрэг болохуйц ганган машин олон байсан. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?