ХОДООДНЫ ШАРХЛАА

2016-05-09  

Ходоодны үйл ажиллагааны алдагдал даамжирч, ходоодны үрэвслээс ходоодны шарх үүсэж, нэвчдэс буглаа ходоодны ханыг цоолж, хэвлийн гялтан хальсны цочмог үрэвсэл үүсгэдэг.

Илрэх шинж тэмдэг: Үргэлж байнгын хүчтэй өвдөлт шөнийн цагаар үргэлжилдэг. Эрс турах, цатгалдах, хоол идсэний дараа өвдөлт үүсэх шинжүүд илэрдэг. Бөөлжих, дотор эвгүй оргих, цус багадах шинжүүд ч гардаг. Суурь өвчин улаан хоолой, ходоодны сөргөө, цөс, нойр булчирхайн эмгэгтэй холбоотойгоор илэрдэг. Голлон аюулхай орчим өвдөнө. Ходоодны дээд хэсгийн шархлааны үед хоол идсэнээс 0,5-1 цагийн дараа өвдөлт мэдрэгдэж аажмаар нэмэгдэн 1,5-2 цагийн дараа өвчин намддаг. Ходоодны гарах хэсгийн байрлалтай үед хоол идсэнээс хойш 1,5-2 цагийн дараа илэрч, хоол идсний дараа намддаг. Дээрх гэдэсний шархлааны өвдөлт нь өлөн үед болон шөнийн 24.00-03.00 цагийн хооронд илэрдэг. Мэдээж хеликобактерын ихээхэн идэвхжилт ходоод, дээрх гэдэсний ханыг хамгаалагч салслаг бүрхүүл үүсгэгчийн ялгаралтыг сулруулдаг. Үүний улмаас ходоод дээрх гэдэсний хана мэдрэмтгий болж, ходоодны хүчил ялгаруулалтыг нэмэгдүүлдэг. Түүнчлэн бактерийн ялгаруулж буй шүүрлийн нөлөөгөөр ходоодны нэвчдэс үрэвсэл үүсгэж, ходоодны цусан хангамжийг алдагдуулж хэсэг газрын үхжил үүссэнээс шархлаа ихсэнэ.

Зурагт харагдах олон тараагуур судасны нэг нь бөглөрөхөд шархлаа үүсдэг. Ходоодны хурц хүчтэй өвдөлт өгсөн үед дурангийн шинжилгээ зайлшгүй хийлгэж онош тодруулна.

Хүндрэл :

• Цус алдах

•Ходоод цоорох

• Шарх хажуугийн эрхтэнд нэвчих

• Ходоодны гарах хэсэг нарийсах

• Хавдарт шилжих

Шархлааны байдал үе шатаас хамаарч эмийн эмчилгээ хийх бөгөөд хүндэрсэн, ходоодны хана цооролт өгсөн үед мэс заслын эмчилгээ хийдэг. Ходоодны шархлаанаас цус алдах тохиолдол байдаг ч ходоодны дээд амсарын хураагуур судасны хэт өргөсөлтөөс цус алдах нь элэгний хатууралаас улбаатай байдаг. Ходоодны шархлааны үед ходоодыг тайрах мэс засал хийж нарийн гэдэстэй нь залгалт хийдэг.

Ходоодны шархлаанаас сэргийлэх: Хеликобактерын шинжилгээ хийлгэж идэвхжлийг бууруулах, эмчилгээ хийлгэх, ходоодны сөөргөө, үрэвслийг эмчлүүлж, халуун хоол цай, архи, тамхи хэрэглэхгүй байх, элэг цөсний үйл ажиллагааны шинжилгээ хийлгэж эмчлүүлж байх, ажил амралтаа зохицуулах, сэтгэл санаа тогтвортой байлгах, оюуны болон биеийн хүчний ядаргаанаас зайлсхийх, ходоодны салстыг цочроох эмийн бодисыг хэрэглэхдээ анхаарах шаардлагатай. 

 

 

  Хүний их эмч Б.БАТ-ОРГИЛ

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?