"Dolce and Gabbana"- Гэй хосууд загварын зах зээлийг эзэлсэн нь

2020-06-15  

33 жилийн дотор Италийн загварын ертөнцийг орвонгоор нь эргүүлж тансаг бөгөөд энгийн гэдэг ойлголтыг нэгтгэж чадсан цорын ганц брэнд бол Долчи Габбана юм. 

Тэдэнгүйгээр улаан хивсний үйл ажиллагааг төсөөлөхийн араггүй билээ. Байгуулагдаад удаачгүй дэлхийн брэнд болж түгсэн Долчи Габбана-ын түүхийг та бүхэнд хүргье. 

Долчи Габбана бол Италийн загвар зохион бүтээгч Доменико Долче, Стефано Габбана нарын хамтын бүтээл юм. Дэлхийн хамгийн алдартай ижил хүйстэн хос. Тэд 1980 онд Миланы студид ажиллаж байхдаа танилцаж, 1982 оноос хамтын бизнесээ эхлүүлжээ. Хамгийн итгэмээргүй нь тэд анх спорт хувцас нь дээр ажиллаж байсан гэдэг. 

Michel Comte - Legendary Portrait Taker (With images) | Dolce and ...

 

Тэдний харилцаа зөвхөн хайр дурлалаар ч зогсохгүй сайн хамтрагчид, сайн найзууд мөн багш, шавь байв. 

Долче-г Габбана-н багш гэж хэлж болно. Тэр түүнд загвар хэрхэн зурахыг бас оёдлын үндсэн элемэнтүүдийг зааж, тэгээд хамтдаа зурж, хамтдаа загвараа гаргаж бас хамтдаа амьдардаг байв. Gabanna 18 сарын турш цэргийн алба хааж ирсний дараа тэд өөрсдийн дундын компанийг үүсгэн байгуулахаар шийдсэн ба 1985 оны 10 сард анхны коллекцоо гаргажээ. 

Тухайн үед тэд ядруухан мөнгөгүй байсан учраас нэгэн жижиг студид байгуулж, модель авах мөнгөгүйдээ найзуудаасаа модель болохыг гуйгаад зогсохгүй бүр тэдний эд хэрэгслийг ч шоу даа ашигласан гэдэг. Хөшигний оронд Долче гэртээ авсан орны цагаан даавуугаа хэрэглэхэд урт нь хүрэлтгүй цаана нь хүмүүсийн гүйлдэх тодхон харагдаж байв.  

“Real Woman” гэх нэртэй эхний коллекци нь төдийлөн амжилттай болоогүйгээс Gabanna 2 дахь коллекцидоо зориулан захиалсан даавууны захиалгаа буцаахад хүрчээ. Тэд цаашид дуртай ажилаа үргэлжлүүлж хийхийн тулд чадах бүгдээ хийж байв. Найз нөхөд, гэр бүл гээд бүх хүнээс тусламж авч байлаа. 

Тэднийг 4 дэх коллекци нь Италийн зах зээлд багахан нэр хүндтэй болгов. Sicily-н өнгө төрхөөс санаа авсан энэхүү коллекцийн сурталчилгааны зургийг 1940-өөд оны италийн киног санагдуулам хар цагаан хэлбэрээр авчээ.

4 дэх коллекцийн дараачаас эхлэн тэд брэндээ хүчирхэгжүүлэхээр гар шамлан оров. Зөвхөн хувцасны салбараар хязгаарлагдалгүй өөр салбаруудад ч хүч сорихоор шийдэж анхны үнэртэй усны үйлдвэрлэлээ 1992 онд эхлэв. 1996 он гэхэд тэдний үнэртэй ус Францийн шагнал гардуулах ёслолоос хамгийн шилдэг эрэгтэй үнэртэй усаар шалгарчээ. 

Dolce & Gabbana The One For Men Fragrance Review: A Musky Cologne

 

Ийм маягаар хичээнгүй, шаргуу ёстой л борив бохис хийлгүй ажилласаар байсан ч тэр хоёрт зар суртачилгаа л дутаад байх шиг санагдав. 

Ингэж л Долче Габбана-ын сониорхолтой бөгөөд адал явдалтай түүх эхлэх юм. Юу вэ гэвэл 2001 онд тэр үедээ л эд эрчээ аваад байсан гал халуун дуучин бүсгүй Мадонна-тай хамтарч ажиллах гэрээг байгуулав. Бүр бүхэл бүтэн аялан тогтолтых нь турш шүү.

Мадонна тэдний хувцасыг өмсөөд тайзан дээр гарахад хэн ч биширхгүй байж чадахгүй байлаа. Мадонна жижиг том гэлтгүй тоглолт бүртээ цоо шинэ имиж төрхтэй­гээр үзэгч фэнүүдтэйгээ уулздаг нэгэн. Улаан үстэй галзуу хүүхэн, төмөр зүүсгэл бүхий улаан рок, сонгодог загварын даашинзаар гоёсон эртний сурвалжит хатагтай, гэнэн томоогүй охин гээд тайзан дээр түүний бүтээсэн олон дүрийн нэг хэсгийг Долчи Габбана бүтээв. АНУ болоод Европи-оор хийсэн тоглолт нь одоогийн ханшаар 100 сая долларын ашиг олж тухайн оныхоо хамгийн их ашиг олсон тоглолтоор шалгарсан юм. 

Үүний дараачаас Долчи Габбана-ын ч нэр хүнд суга өсөв. Арагагүй биз, буруу ирлэсэн сүх шиг хирнээ, сая сая шүтэн бишригчтэй шинэ үеийн төлөөлөл болсон хүнийг нүүр царайгаа болгочихоор тэгэхгүй гээд яахав. 

Долчи Габбана ингээд ч зогссонгүй. Дараачаар нь Beyonce, Missy Eliot зэрэг алдартнуудтай хамтарч, бүр Whitney House-ын My love is your love нэртэй аялан тоглолтых нь хувцасыг ч урлажээ. 

Мэдээж ямар амжилт дагуулсан нь ойлгомжтой, Whitney House-ын хоолойнд уярдаггүй хүн гэж үгүй, Beyonce-д хайргүй хүн гэж байхгүй байлаа шүү дээ. 

Гэхдээ Долчи Габбанагийн амжилт тэр чигтээ дуучид байсан гэвэл худлаа. Тэр хоёрын хичээнгүй зүтгэл, нойргүй хонсон өдрүүд, шинийг эрэлхийлсэн зоригтой алхамууд өнөөдрийн амжилтанд нь хөтөлсөн гол хүч юм. Харин алдартнууд бол зүгээр л тэдний гайхалтай бүтээлийг олонд таниулах хэрэгсэл байсан гэх үү дээ. 

2000аад оныг тэр чигт нь Долчи Габбана-ын амжилт дахин, дахин тамгалагдсан үе гэж нэрлэж болох юм. Тэд шинэчлэлт, өөрчлөлтийг хийхийн тулд асар их мөнгө зарсан гэдэг. Мэдээж тэр нь ч үр шим ээ өгсөн юм. 

Харин хос хоёрын хувьд 2005 онд салсанаа мэдэгдсэн хэдий ч цаашид хамт ажиллахаа болихгүй гэдгээ амласан бөгөөд одоо ч амлалтандаа хүрсээр байна. 

 

Dolce and Gabbana want to leave the brand to the Dolce family Page ...
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?