ДЭЛХИЙН ХАМГИЙН "ВАТ ДЭ ФАК" ЗАНШЛУУД

2020-06-17  

Дэлхийн өнцөг булан бүрт орших есөн шидийн уламжлал, зан заншлуудыг дурдаад байвал Монголын маргааш дуусахгүй биз. Гэхдээ би хүмүүсийн хийдэг гэхэд итгэмээргүй хамгийн сонин 10 заншлыг одоо та бүхэнд хүрье. 

  1. Нас барсан хүнтэй бүжиглэдэг заншил 

Мадагскарт хийдэг нас барсан хүнтэй бүжиглэдэг заншил хаанаас яагаад үүссэнийг ёстой тэнгэр л мэдэх байх. Тэд талийгаачийг шинэ даавуугаар ороогоод амьд хөгжмийн аян дээр гар дээрээ өргөн бүжиглэдэг аж. Уг үйл ажиллагааг 7 жилдээ нэг удаа хийдэг гэнэ. 

  1. Шинэхэн гэрлэсэн хосууд бүх аягаа тавгаа хагалдаг ёсон

Германд шинэхэн гэрлэсэн хосууд хуримынхаа дараа бүх аяга тавгаа хагалж, дараагаар нь бүгдийг нь хамт цэвэрлэдэг ёс байдаг гэнэ. Энэ нь аз жаргалтай, хүнд хэцүү бүх цаг үеийг хамтдаа туулж чадна гэдгийг нь баталдаг байна. 

  1. Хүүхдээ шидэх нь аз авчирна

Энэтхэгт 15 метрийн өндөртэй сүмээс шидэж хүүхдэдээ аз жаргал авчирдаг 500 жилийн уламжлал байдаг аж. Хүүхдийн гэр бүл доор нь тосож авдаг гэнэ. 

  1. Сармагчин хооллох ёсон

Тайландад сармагчин хооллох ёслол болж нийт 3000 кг жимсийг зөвхөн тэдэнд зориулж овоолж тавьдаг ажээ. 

  1. Англид хамгийн инээдтэй царай гаргах тэмцээн болдог 

1267 оноос өдийг хүртэл хамгийн инээдтэй царай гаргах Англид болдог байжээ. Уг тэмцээний 4 удаагийн ялагч залуу царайгаа илүү инээдтэй болгохын тулд шүдээ авахуулж байжээ. 

  1. Бразилчууд үхсэн хүний чандар иддэг

Хайртай нэгнээ өөд болоход араас нь гашуудах хамгийн хачин аргыг Бразилчууд бодож олсон бололтой. Явсан хүнээ үүрд өөртэй нь хамт байна гэсэн утгыг билэгдэж чандрыг нь иддэг гэнэ. Өөд болсон хүнийхээ чандрыг гэр бүл, хамаатан садангаараа хуваан авч зооглодог аж. 

  1. Хүн үхэх бүрд хуруу тайрах зан

Индонез замбараагүй, ойлгомжгүй, хачин зан заншлаараа олонд танигдсан улс. Гэр бүлийнх нь хэн нэгэн өөд болох бүрд сэтгэлийн шаналлаа илэрхийлж биеийн зовлон хүртдэг аж. Үхэгсдийн сүнсийг баясгах зорилгоор өөрийн хурууны үеийг тайрч хаядаг аж. 

  1. Жирэмсэн эхнэрээ өргөөд халуун цог дээр алхах ёс

Хятад улсад нөхрүүд давхар биетэй эхнэрээ өргөн халуун цог дээр алхах юм бол эхнэр нь зовлонгүй амарждаг гэж итгэдэг аж. Нөхрийн хөл түлэгдэхийг үзээд эхнэр тайван амаржих боломжтой л юм байх даа. 

  1. Гэрлэсэн хосууд гурван өдөр нойлын өрөө орж болохгүй

Гэрлэсэн хосуудыг сайхан амьдруулах гэж есөн шидээр л үзэж тарж байна даа. Үүний нэг жишээг дурдах юм бол. Тидонг гэгдэх нэг овогт дөнгөж гэрлэсэн хосуудыг гурван өдөр нойл ашиглахгүй, усанд орохгүй тэсвэл сайхан амьдарна гэж итгэдэг байна. Ингэхийн тулд хосууд маш бага идэж, бараг л шингэн зүйл уухгүй байдаг гэнэ. 

  1.  Хятад, Энэтхэгийн зарим хэсгүүдэд хүүхдийнхээ ихсийг иддэг ёс байдаг

Ээж алдагдсан эрдэс бодис, хэрэгтэй амин дэмээ эргүүлэн авахын тулд хүүхдийнхээ ихсийг иддэг аж.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?