LEGO- УГСАРДАГ ИД ШИД

2020-06-19  

Та бидний хэзээний танил болсон эвлүүлж угсардаг жижигхэн тоосго шиг хирнээ тоглоомын зах зээлд өөрийн тэргүүлэх байр суурийг тогтоосон угасардаг ид шид бол LEGO тоглоомын ертөнц юм. Санаанд оромгүй адал явдал, төгс гэмээр шийдэл, гайхалтай чанарыг тэд таньд санал болгоно. Бид бүгд л аль хэдийн мэддэг болчихсон гэхдээ энэ бүхэн хаанаас үүсэлтэй яагаад Lego гэж нэрлэсэн тухай бодож байсан уу? Lego гэдэг бол энгийн нэг угсардаг тоглоомноос хавьгүй урт болоод гайхалтай түүхтэй бөгөөд энэ бүх түүхийн замнал хэрхэн эхэлснийг би ярьж өгье. 

Олон жилийн өмнө Ole Kirk Christiansen гэх нэгэн чадварлаг, ажилсаг мужаан байжээ. Ole бол өөрийн компани даа нэр хүндтэй сайн мужаан байв. Гэтэл тухайн цаг үе хүнд хэцүү байж санхүү мөнгөний гачигдалд хүрсэн учраас бүх ажилтнаа халахаас өөр аргагүй байдалд хүржээ. Гэвч энэ нөхцөл байдлыг бурхан түүнд хангалттай гэж үзсэнгүй. Удалгүй түүний эхнэр өөд болж,  Ole дөрвөн хүүтэйгээ ганцаар үлдэж ээ. Ole бууж өгөхийг мэддэггүй маш онцгой нэгэн байсан ба ямар нэгэн цоо шинэ зүйл хийх ёстойгоо сайн мэдэж байлаа. 

    Тэрэнд  нэгэн санаа төрж түүнийгээ хэрэгжүүлэхэд ч түүнд эргэлзэх, бас саад болох зүйл байсангүй. Тэр нь сийлбэр модон тоглоом ба түүний хүүхдүүдэд ч энэ нь ихэд таалагджээ. Энэ цагаас эхлэн Ole тоглоом хийвэл зүгээр юм уу гэж бодсон юм. Аз болоход мужааны газраасаа их хэмжээний мод авч хадгалсан байсан ба түүгээрээ тоглоом урлаж эхэлсэн юм. Ole мужаан ч гэсэн уран сэтгэмж сайтай хүн байлаа. Хэдий шинэ санаагаар бялхаж байсан ч түүнд хамт ажиллах хамтрагч хэрэг болж байсан ба улмаар түүний хүү Godfred хичээлээ тараж ирээд аав даа тусалдаг болж гэнэ. Ингээд аав хүү хоёр хамтран тоглоомоо үйлдвэрлэж эхэлжээ. Төд удалгүй маш сайн чанарын модон тоглоомыг Billund хотын нэгэн мужаан  хийдэг тухай яриа гарч эхэлжээ. 

    Ингээд Ole компани даа нэгэн сайхан нэр өгөхөөр шийджээ. Дани хэлээр сайн тоглоом гэдгийг LEG GODT гэдэг байлаа. Уг үгнээс улбаалан Ole нэгэн гайхалтай нэр бодож олссон нь LEGO байлаа. Харин тэр нэрийг өгөх дөө LEGO гэдэг нь латин хэлнээ “Би зохион бүтээнэ” гэсэн утгатай үг гэдгийг мэдээгүй байжээ. LEGO гэдэг нэр амжилт, алдар нэр зэрэг дагуулсаар компаний ажил ч урагшилж эхэллээ. Байгаа бүх мөнгөөрөө зорох машин авах хэцүү байсан ч түүний зоригтой шийдэмгий хөрөнгө оруулалт ашигаа өгч тоглоомын чадал сайжирчээ. 1940 өөд оны эхээр LEGO овоо ашигтай ажилж эхлэв.

Дэлхийн 2-р дайн дэгдэж цаг ширүүн байсан ч ашигтай ажиллахын тулд чадах бүхнээ хийж, бүх юм сайхан болох юм шиг байлаа. Гэвч 1942 оны шуургатай нэгэн шөнө тэдэнийг аз дайрсангүй, тэдний мужааны газар юу ч үгүй шатаж бүх багж тоног төхөөрөмжүүд шатсан байв. Ole итгэл алдаж эхэлжээ, насан турш даа хийсэн ажлаа алдаж золтой л компаниа хүртэл алдчихсангүй. Гэсэн ч тэр хүүхдүүд болон ажилчдынхаа өмнө хариуцлага хүлээсэн учраас LEGO-г дахин  сэргээхээр зориг шулууджээ. Тэр нь шинэ барилга барих байв. 

Тун удалгүй модон тоглоомнууд дахин үйлдвэрлэгдэн эхлэж, бяцхан компани хөл дээрээ босч зах зээлд хөл тавьлаа. LEGO-ийн үйлдвэр аажим аажмаар сайжирсаар, харин Ole үргэлж шинэ зүйлсийг сэдсээр байлаа. Нэгэн өдөр тэр нийслэл Conpenhagen-д явж байгаад дөнгөж саяхан бүтээгдсэн нэгэн суурь машныг олж харжээ. Энэ бол хуванцар цутгах машин байлаа. Ole машиныг хараад ихэд сэтгэл хөдөлж, тэр доороо үүнийг худалдан авав. Хуванцар цутгах машин үйлдвэрт ирэхэд Ole бяцхан хуванцар машин үйлдвэрлэж эхлэв. Тэр үед Gray Ferguson-ийн трактор ихэд нэрд гарж байсан болохоор дуйрайлган хийсэн хуванцар тоглоом нь амжилт олжээ. 

Харамсалтай тэр жилийн зун тоглоомын борлуулалт буурж үйлдвэрлэсэн тоглоом нь агуулахад багтахгүй болж эхлэв. Ийнхүү тэрээр борлуулалтаа сайжруулах арга чарга хайн улс орнуудаар хэсүүчилж яваад маш том худалдааны байгуулагаын захиралтай тээрчээ. Тэд нилээд удаан тоглоом үйлдвэрлэлийн тухай ярьцгааж олон ч зүйлийн учрыг тайлж хужрыг тунгаав. Энэ ярилцлага LEGO-ийн ирээдүйд маш чухал нөлөө үзүүлсэн юм.

Тэдний яриа зохион байгуулалт болоод угсралтын тал дээр нэгэн шийдэлд хүрч чадсан бөгөөд Godfred буцаж ирсэн даруй олон төрлийн зохиомжтой янз бүрийн угсардаг хүүхдийн болоод томчуулийн авхаалж самбааг шалгасан уран сэтгэмж шаардсан тоглоом хийж эхлэв. Ердөө ганцхан асуудал тэдэнд тулгараад байсан нь  тоглоомнуудыг хооронд нь тогтвортой бат тогтоох байсан юм Үүнийг шийдэх санааг олох амаргүй байсан ч тэр нэгэн шийдэл олсон нь тоглоомон доор жижигхэн хоолой байрлуулвал илүү сайн тогтох байв. Тэр энэ санаандаа 1958 онд патент авсан билээ. Үүгээр хүүхдүүд хүссэн бүх хот байшин зэргийг бүтээн, замын хөдөлгөөний тухай ч наад захын шаардлагатай мэдээлэлийг авч чадаж байлаа. Энэ нь ч гайхалтай санаа байсан болохоор олон улс руу хүртэл нэвтэрч түүнийгээ даган үйлдвэрлэл нь ч өргөжин хөгжиж байлаа. 

LEGO-ийн угсардаг тоглоомнууд зөвхөн байшин хийх зориулалттай байсан бол удалгүй өөр олон зүйл хийх боломжтой болов.  Ийнхүү 9 өөр төрлийн 142 ширхэг бүхий тоглоомны сэт худалдаанд гарч олны анхаарлыг ихэд татаж удалгүй Их британи, Австрали гэх мэт Европын улс орнуудаар хурдацтай тархаж эхэллээ. 1978 он гэхэд 4 гаруй тэрбум Лего үйлдвэрлэгдсэн гэсэн тоон судалгаа байдаг бөгөөд энэ нь Легог дэлхийн зах зээлд тэргүүлэгч болохыг нь баталсан билээ. 

Ингээд хүүхдүүд LEGO-ийн угсардаг тоглоомоор зөвхөн байшин гэлтгүй төсөөллийн хязгаар дахь мөрөөдлөө бодитоор бүтээх боломжтой болжээ. Энэ явдал LEGO-ийн түүхэнд мөн л том үсрэлт байлаа. Хүүхэд бүрийн уран төсөөлөл бүр LEGO-г улам хөгжингүй, улам алдартай болгож байлаа. ТӨСӨӨЛӨЛД ХЯЗГААР ҮГҮЙ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?