ЯПОН УЛСТАЙ ХАМТАРЧ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД 1, 3, 5 ЖИЛИЙН ВИЗ ОЛГОХООР БОЛЖЭЭ

2016-05-10  

Монгол, Япон улс хооронд “Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээр 6 дугаар сарын эхнээс хэрэгжиж эхлэхээр болоод байна. 

Монгол-Японы худалдааны нэг жилийн эргэлт 300-500 сая ам.доллар байдаг бөгөөд энэ нь манай улсын хувьд худалдааны нийт эргэлтийн 3-4 хувийг л эзэлж байгаа юм. Харин энэ удаагийн эдийн засгийн гэрээ хэлэлцээр амжилттай хэрэгжсэнээр ирэх хоёр жилд 50-60 хувиар нэмэгдэнэ гэж хоёр тал үзэж байна. 

Энэ удаагийн эдийн засгийн түншлэлээр Монгол Улсаас Япон руу экспортлогддог 5700, Япон улсаас Монгол Улс руу орж ирдэг 9300 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаалийн албан татвараас чөлөөлөхөөр хоёр тал харилцан тохиролцлоо. Энэ дагуу ирэх сарын 7-ний өдрөөс эхлэн 3423 төрлийн бараа бүтээгдэхүүний импортын таван хувийн тарифыг төлөхгүй байхаар болж байна. Мөн Япон улсаас орж ирэх автомашины импортын тарифыг тэглэхээр болжээ. Гэхдээ 0-3 жил ашигласан автомашины импортын тариф тэлэгдэж, 4-6 жил ашигласан автомашин жил тутам буурах, харин 10-аас дээш жил ашиглагдсан машины импортын татвар чөлөөлөгдөхгүй байхаар болжээ. Тус шийдвэр нь дээр дурдсан хувь хэмжээгээр Япон автомашины үнэ хямдрах боломжтой гэсэн үг.

Бизнес эрхлэгчдэд Японд бизнесийн шугамаар зорчих бол 1, 3, 5 жилийн хугацаатай виз олгохоор болжээ. Ийм виз авахын тулд Японтой хамтарч үйл ажиллагаа явуулах дор хаяж нэг жилийн гэрээтэй байх ёстой юм.

 

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
bulgaa:manai irgedter bolgon 0-3 jil unasan mashiniig awch chadahgui bhaadaa 2016-05-15
Мөнхөө:Зүүн жолоотойг хөнгөл. Бүх улсаас импортын зүүн жолоотойг чөлөөл. Аажимдаа хуулиараа зүүн жолоотой болцгоомоор байна ш дээ. 2016-05-16
См:Япон машин болгоныг биз дээ. 2016-05-16
erdenee:6 sard burtgeed bsan dadlagjuulah zaluusaa hezee helnii surgatand suulgah gej bna ene tegeed yag yawuulhuu huudlaa showuu bsan yumuu uul n odoo 8 sard helnii surgalt n ehlne gee bizde todorhoi hariu uguuch 2016-08-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?