Хэний ч санаанд оромгүй шинэлэг зүйлийг нэгэн хос бодож олсон нь өнөөгийн хүнд хэцүү цагт жинхэнэ нүдээ олсон зүйл болов.
Өөрийн гэсэн гэр оронтой болно гэдэг хэн бүхний л мөрөөдөл, зорилго болсон зүйл. Мэдээж амар олдохгүй ээ. Гэтэл нэгэн шийдэмгий, бүтээлч хосууд 26,000 доллар ашиглаад хуучирч муудсан Bread lorry-оо засаж янзлаад өөрсдийн мөрөөдлийн байшинг бүтээсэн гэнэ.
Martin Hill 38 настай харин Iona Stewart 27 настай, тэд аялах дуртай бөгөөд өөрсдийн 5тонн жинтэй, хямд орон сууц Bread lorry-оо аялалын турш унаад явдаг гэв.
Тэд хамтдаа хуучин Hovis lorry-д амьдарч, Европыг тойрон аялана гэдгээ анх Франц-д танилцахдаа мэдээгүй байсан нь лавтай.
Эхэндээ тэд “шинэ гэр”- ээ зөвхөн өвлийн аялалдаа зориулж бүтээж байсан бол сүүлдээ тэдэнд илүү үнэ цэнэтэй болж амьдарч байгаа байр аа зараад үргэлж амьдрах гэрээ болгож өөрчилсөн юм.
Тэд хуучин lorry-оо eBay-ээс 4600 доллараар авсан ба дотоод заслыг нь Iona харин барилгийн ажилыг Martin хийсэн байна.
Тэд “Бид өөрсдийн гараар энэ бүхнийг хийсэндээ маш их баяртай байна. Хүн юуг ч бүтээж, хийж чадна гэдэг гарцаагүй үнэн.”