Zero Motorcycle: Нэг удаа цэнэглээд 360 км яв.

2020-07-03  

“Zero motorcycle”-г салбартаа хамгийн шилдэг нь гэхэд хилсдэхгүй. Тэд хамгийн, хамгийныг бүтээж, хүмүүсийг гайршруулахдаа гарамгай улс. Тэдний бүтээсэн мотоциклийг энгийн иргэд , эгэл бус эрсдэл хурд хүчинд дурлагсад, албан үүргээ гүйцэтгэж яваа цагдаа нар гээд бүгд унаж болдог. 

Тэгвэл саяхан “Zero motorcycle”-ынхан дэлхийн хамгийн удаан цэнэгээ барьдаг цахилгаан мотоциклуудаа бүтээж 2018 оны онцлох үйл явдлуудад бичигдсэн байна. Тэднийг Zero S, Zero SR буюу энгийн,  Zero DS, Zero DSR буюу том гэж ангилна. 

Тэд үүнийг бодитой болгохын тулд 6 kW Charge Tank-ыг ашигласан ба уг технелоги нь энгийн загварыг ердөө нэг цагийн дотор, онцгой буюу арай том загваруудыг хоёр цагийн дотор бүрэн цэнэглэж дуусгах үүрэг гүйцэтгэдэг байна. 

Zero-нуудыг ZF7.2 ба ZF14.4-оор тонголсон учир нэг удаагийн цэнэглэлтээр 360 гаруй км газар явах боломжтой гэнэ. 

“Ийм үзүүлэлттэй цахилгаан мотоцикл одоогоор манай дэлхий дээр өөр байхгүй байна.”

Хурдлах дуртай хүмүүст гэж хэлэхэд, Zero-нууд маань цэнгээ сайн барихаас гадна нэлээд хурдан гэнэ шүү. ZF7.2-аар тоноглогдсон энгийн загвар нь л гэхэд 170км/цаг хүртэл хурдалж чадах юм. 

Үнийн хувьд 11 мянган доллараас эхлэх гэнэ. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
:tolishig zamaar o gradus hevteegeer 30 km tsagin hurdtai yavaad baival tegeh baihda 2020-07-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?