ХОДООДНЫ ХАВДАР

2016-05-10  

Ходоодны хавдрыг хортой хоргүй гэж ангилдаг.

Ходоодны хорт хавдар.

Ходоодны анхдагч хорт хавдрын хамгийн түгээмэл (95%), тунгалагийн гаралтай (4%), гэдэс-ходоодны хорт хавдар (1%) байдаг. Ходоодонд биеийн бусад хэсгээс хорт хавдар цусаар үсэрхийлэл өгөх тохиолдол байдаг. Зэргэлдээх эрхтнээс хорт хавдар шууд хүрэлцэх замаар ходоод руу нэвчинэ. Бүдүүн гэдэс, нойр булчирхайгаас эсвэл гялтангийн үсэрхийлэл өндгөвчөөс тархан ургана.

Ходоодны хавдрын нэвчмэл хэлбэрт илүү их тохиолдоно. Ер нь ходоодны хавдар нь өндөр настангуудын түгээмэл өвчин. Өвчтөний нас залуу байвал хавдар төрөл бүрийн нэвчилт ихтэй, том хэмжээтэй, идэвхитэй, ялгаралт бага байдаг. Заримдаа ходоодыг бүхэлд нь нэвчиж ургадаг. Нийгмийн эмзэг  бүлэгт ходоодны хавдар их тохиолддог.

Шалтгаан. Ходоодны хорт хавдар цус багадалттай, цусны бүлэг А, эсвэл ходоодны хавдрын удамшлын гаралтай өвчтөнүүдэд илүү нийтлэг тохиолдоно. Өвчтөн ходоодны хавдрын өндөр тохиолдолтой бүсээс бага тохиолдолтой бүс рүү нүүсэн үед, шинэ бүс нутагт төрсөн дараагийн үед ходоодны хавдрын эрсдэл буурдаг. Ходоодны хавдрын өсөлтөнд хүний амьдрах орчин хүчтэй нөлөөлдөг байна. Орчны хүчин зүйл нь түргэн нэвчмэл хэлбэрээс илүү ходоодны гэдэсний хэлбэрийн хавдар тохиолдоно.

Хоолны дэглэм ба эм.

Ходоодны хавдар ихэвчлэн даршилсан, давсалсан, утсан хоол хүнс, цардуул ихтэй хоолны хэрэглэдэг бүс нутагт гардаг. Хүнсний нитрат ходоодны хавдрын шалтгааны нэг байж болох магадлалтай. Ходоодны бактери нитратыг нитрит болгон хувиргаж хорт хавдар үүсгэдэг нь батлагдсан. Шинэ жимс ногоо болон витамин С,Е-ээр баялаг хоол хүнс нь ходоодны хавдрын эрсдэлийг бууруулдаг. Баруун Европод нитрат ихтэй нөөцөлсөн хүнсний хэрэглээг бууруулж хөлдөөдөг хоол хүнсний хэрэглээг нэмэгдүүлсэнээр ходоодны хавдрын тохиолдол шат дараалсан бууралт ажиглагджээ. Тамхины хэрэглээ ходоодны хавдрыг ихэсгэдэг. Харин архины хэрэглээ  ямар нэг нөлөөгүй. Тогтмол аспирин хэрэглэх нь хавдар үүсгэх боломжтой.

Хеликобактерын архаг халдвартай өвчтөнүүдэд ходоодны хавдар үүсэх эрсдэл 3 дахин их байдаг. Хеликобактерын идэвхжилгүй хүмүүс, ходоодны шархлаатай өвчтөнүүдийг бодвол хавдар ургах нь бага.

Хорт хавдрын хамгийн түгээмэл шинж тэмдэг.

Анорекси /хоолноос шим тэжээл авах чадваргүй болох/,  эрт цатгалдахын улмаас үүссэн жин буурах, хоол идэж чадахгүй болно. Хавдрын ургалтын үед хэвлийн өвдөлт бага тул анзаарагдахгүй тал бий. Бусад шинж тэмдэгээс дотор муухайрах, бөөлжих гэдэс дүүрэх нь илүү байдаг. 45-аас дээш настай хоолны дуршил алдагдах шинж илэрдэг.

Хавдрын тодорхой шинж тэмдэг.

Турах, бөөлжих, ходоодны саажилт, ходоод гэдэсний замаас цус алдах, цус багдах, цус өтгөрөх зэрэг байна.

Удамших  ходоодны хавдраар өвдөх магадлалтай өвчтөнүүдэд ходоод дээрх гэдэс дурандах мөн салтсын гэмтэлтэй бол эдийн шинжилгээг яаралтай хийнэ. Гол нь ходоодны хорт хавдартай бүх өвчтөнүүдэд ялган оношлох дуран, эдийн шинжилгээг хийх хэрэгтэй.

Ходоодны хорт хавдрыг оношлохдоо амаар болон венийн судсаар тодруулагч хийн хэвлийн болон аарцгийн CT-ээр хамгийн сайн скан хийгдсэн байна. MRI –г харьцуулах боломжтой.

Эмчилгээ.

Ходоодны хавдрыг мэс заслын аргаар тайрч авах нь төгс эмчилгээ болдог ба ихэнх өвчтөнүүд ходоодны хэсгийг тайруулах хэрэгтэй болдог.

Ер нь ходоодны адекарциномийн I, II, III шатанд ходоод тайрах хагалгаа хийхэд 5 жил амьдрах чадвар

Хоргүй хавдар.

Анхдагч гастропарезтай өвчтнүүдэд дотор муухайрах, бөөлжих, цанхайх, хурдан цадах эсвэл хэвлийгээр өвдөх гэсэн зовууриуд илэрнэ. Нийт өвчтний 80 хувь нь эмэгтэйчүүд байх ба тэдний зарим нь чихрийн шижингээр өвчилсөн байдаг. Липом нь өөхөн эдийн гаралтай салстын доорх хавдар бөгөөд ихэвчлэн шинж тэмдэггүй байдаг тул хоол боловсруулах замын дээд хэсгийг болон улаан хоолой-ходоод дээрх гэдсийг дурандахад (УХАД) санамсаргүй оношлогддог. Эндоскоп болон эндоскопийн эхо шинжилгээнд мөн өвөрмөц байдалтай харагддаг. Өвчтөнд ямар нэгэн шинж тэмдэг, зовиур үгүй бол заавал тайрч авах шаардлагагүй.

 

 

 

  Хүний их эмч Б.БАТ-ОРГИЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Алтанчимэг:Ходоодны хоргүй хавдар үсэрхийлдэг юмуу. 2017-11-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?