Дэлхийн шинэ гуравдугаар дайн

2020-07-18  
Хятад Америкийн хооронд үнэндээ ширүүн дайн эхлэчихлээ. Энэ ширүүн дайн бүх салбарыг хамран өрнөж байгаа нь "Дэлхийн гуравдугаар дайн" -ыг санагдуулна.
 
 
Дайны санаачлага Америкийн талд байгаа бөгөөд өдөр болгон шинэ шинэ хүчтэй цохилтууд өгч байна. Үүний цаад учир шалтгаан нь ерөнхийлөгч Трампын нэр хүнд сүүлийн үед эрс унах гээд байгаа бөгөөд түүнийгээ сэргээхийн тулд "Хятад хөзрөөр" наадахаас өөр аргагүй болоод байгаа ажээ. Тэр тоглоомын дотор "Тайванытусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх", "93 сая ХКН-ын гишүүдийг Америкт нэвтрэх эрхийг хасах" зэрэг хатуу болзол байвал яах вэ?
Мөн Хятадын том дарга нарын 10.000 доллараас дээш үл хөдлөх хөрөнгө болон банкны хадгаламжийг зарлаж царцаах гээд тэдний хувьд үс арзайм саналууд яригдаж эхлэлээ.
Тэр дундаас Хятадын хувьд хамгийн эмзэг нэг асуудал нь "Өмнөд Хятадын тэнгис дахь Хятадын оролцоог хүчингүй, хууль бус" гэж зарлан Номхон далайн флотын гурван том нисэх онгоц тээгч хөлөг онгоцуудаа байрлуулчихлаа. Ингэснээр Хормузын хоолойг Америкчууд бүрэн эрхшээлдээ авч түүгээр өнгөрч байгаа бүх газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцнуудыг шалгах эрхийг өөртөө авчихав. Иран улстай хийсэн газрын тосыг хураан авах боломжийг өөртөө авчихлаа. Яагаад гэвэл Ирантай хийсэн газрын тосны худалдаа НҮБ-ын хоригт багтсан байдаг. Гэтэл харин Хятадууд байдал ингэж хурцдахаас өмнө Ирантай газрын тосны наймааг маш эрчимтэй үргэлжлүүлж байсан нь ийнхүү хязгаарлалтад орчихлоо.
Цаашлаад хамгийн ноцтой нэг асуудал гэвэл Хятад улс хэрвээ энэ хоригт орж хоолойгоо шахвал газрын тосны ердөө нэг сарын стратегийн нөөцтэй болчох байгаа ажээ.
Ганц газрын тосоор зогсохгүй Хятадын 1b тэрбум 400 сая хүний хэрэглэх улаан буудай, гахайн мах, шар буурцаг зэрэг бүхий л хэрэгцээт зүйлсийн импортын тээврийн гол шугамыг Америкууд атгачихлаа гэсэн үг.
Бас л маш хорон атлаа ухаалаг арга хэрэгсэл байгаа юм шүү.
Гадаад орчинд үүсээд байгаа ийм маш эгзэгтэй нөхцөл байдлыг дээгүүр суудалтай бөхчүүд, дуучид, харваач, уяач, наймаач, шүлэгчид ойлгож байгаа болов уу? Бараг үгүй л биз.
Нөхцөл байдал ингэж даамжрах нь манай улсад нэг их сайнгүй байж мэдэх юм.
Би амьхандаа их сануулга өгөх юм. Даанч манайд дэндүү олон орк, троллууд байдгийг яалтай ч билээ.
Өчигдөр номын хүрдийг буруу эргүүлчихлээ шүү гэж хэлэхэд улайран дайрч учир зүггүй бороохой шийдэм далайгсад захаас аван байгааг харахад үнэндээ сэтгэлд хирдхиймээр байсан шүү.
Тамын амьтан тамдаа жаргалтай гээч л тэр байх даа.
 
ЭХ СУРВАЛЖ: BOLDBAATAR DORJSUREN 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?