ХҮНИЙ 12 НУГАЛАА ГЭДЭС ГЭЖ НЭРЛЭГДЭХ “ДЭЭРХ ГЭДЭС”

2016-05-11  

Хоол боловсруулах эрхтний хамгийн их үүрэг гүйцэтгэх дээрх гэдэс ходоодны хүчил шүлт дааврууд, нойр булчирхайн ферментүүд, элэгний цөсний ерөнхий цоргоор дамжиж ирэх цөс зэргийг өөрт хуримтлуулж хоолны эцсийн шимт бүтээгдэхүүнийг цусанд нэвчүүлж, эд эсийн хооллолтыг зохицуулдаг. Ходоодноос хатуу хоол 2 цаг орчим хугацаанд шилжинэ. Хатуу хүнсний хэмжээ, калори, өөх ихтэй эсэхээс хамаарч, ходоодноос дээрх гэдэс рүү хоол шилжилт удааширна.

Дээрх гэдэсний үйл ажиллагаа маш хүчтэй хими, энземийн урвал дор явагдахаас гадна элэг цөс, нойр булчирхай, ходоодны үйл ажиллагааг зохицуулахаас гадна, тэдгээрийн үйл ажиллагаа алдагдах бүрт гарах өвчний шинж тэмдгийн арьс, нүдний эвэрлэг, хэлний өнгөр зэргээр мэдрүүлдэг бие махбодийн толь юм.

Элэгний үрэвсэл, хатуурал, цөсний хүүдий сувгийн бөглөрөлтийн үед арьс, нүдний эвэрлэгт шар ногоон туяа татуулах буюу хэлний зузаан гүн өнгөр суулгаж цусанд орсон бактерийн хоруу чанарыг арилгах гэж халууруулдаг. Дээрх гэдэс рүү липид, сахар, амин хүчлүүд, гипертоник давсны уусмал, гидрохлор хүчил зэрэг нь ходоодноос гүйцэд боловсролгүй хяналтгүйгээр орж дээрх гэдэсний үйл ажиллагааг алдагдуулдаг. Ходоодны нугалуур хэсэг нь ходоодыг хоолноос суллах, ходоод дээрх гэдэсний сөргөө үүсэхээс сэргийлдэг.

Дээрх гэдэсний үйл ажиллагаа алдагдаж эхлэхэд хэлэнд газрын зураг шиг цоохор өнгөр сууж эхлэн агуулагдахуунаа ходоод руу эргэн оруулж шар хөөргөдөг байна. Үүнийг дээрх гэдэсний сөөргөө гэж хэлж болно.

Дээрх гэдэсний сөргөө удаан үргэлжлэхэд дээрх гэдэсний дотор хана өнгөргүй улаан болж ойр ойрхон гүйлгэх, арьс загатнах, дотор шатах мэт халуун оргидог.

Дээрх гэдэсний салст бүрхэвчид үрэвсэл шалбархай үүсч тэр нь салстын доод давхарга болон бусад давхаргыг гэмтээдэг өвчнийг дээрх гэдэсний шархлаа гэнэ

Дээрх гэдэсний шархлаа нь аспирин зэрэг химийн гаралтай эм, хеликобактерын бөглөрөл, цөс, даавруудын хүчиллэг агуулагдахуунаас түлэгдэж үүсдэг.

Тамхи татдаг хүн тамхи татдаггүй хүнээс ходоод, дээрх гэдэсний шархлаагаар 2 дахин илүү өвчилдөг нь судалгаагаар батлагдсан. Тамхи татах нь ходоодны хүчиллэг шүүрлийг нэмэгдүүлж, дээрх гэдэс ходоодны сөөргөөг ихэсгэдэг. Тамхи нь ходоод дээрх гэдэсний простогландин болон нойр булчирхай, дээрх гэдэсний бикарбонат, грелин ялгарлыг дарангуйлдаг учир чихрийн шижинд амархан нэрвэгдэнэ. 

Шинж тэмдэг

Дээрх гэдэсний шархлаа өвчтэй өвчтөнүүдийн 90%-иас илүү нь хэвлийгээр өвдөх зовиуртай. Өвдөлт нь аюулхайд нэг цэгт байрласан, шатаж буй мэт шинж тэмдэгтэй байдаг. Дээрх гэдэсний шархлаатай өвчтөнүүдэд хоол идсэнээс 2-3 цагийн дараа болон шөнийн өвдөлт илэрдэг. Дээрх гэдэсний шархлаатай өвчтөний гуравны хоёр нь өвдөлтийн улмаас шөнө нойрноосоо сэрдэг. Дотор муухайрах, гэдэс дүүрэх, турах, өтгөнд цус илрэх болон цус багадалт эхэлдэг. Дээрх гэдэсний шархлаа эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрэгтэйд бараг 2 дахин элбэг тохиолддог. Улаан хоолой, ходоод, дээрх гэдсийг дурандах замаар онош тодруулна.

 Хүндрэл

Дээрх гэдэсний  шархлаа өвчний гурван түгээмэл хүндрэл болох цус алдалт, цооролт болон түгжрэл. Дээрх гэдэсний  шархлаанаас цус алдаж буй өвчтөнд цусаар бөөлжих, өтгөн хар (melena) гарах шинж илэрдэг. Хамар-ходоодны гуурсаар соруулж хоол боловсруулах дээд замаас цус алдаж буйг баталдаг.

Урьдчилан сэргийлэх 

Хоолны дэглэм мөрдөж зөв хооллох, хорт зуршлыг арилгах, дур мэдэн эм ууж болохгүйг анхаарна уу. 

 

 

 

 

  Хүний их эмч Б.БАТ-ОРГИЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?