БЕАТРИЧЕ БҮСГҮЙ

2020-08-26  
​  Залуу бүсгүй цангаж ядарсан хүмүүст ус өгч байна. Баян айлын үйлчлэгч бүсгүй эзэд нь амарсан үдэш оройн цагаар ордонд хүний хөл татармагц том зэс савтай усаа мөрөн дээрээ тавиад дааж ядан нааш нь авчирна. Ундаассан хүмүүс ч энд бүсгүйг хүлээнэ. Энэ буянтай үйл ийнхүү орой бүр давтагдана. Уран зургийг Италийн зураач Бернардо Строцци 1620 онд зуржээ.Зурган дээр дүрслэгдсэн жирийн энэ бүсгүйг үзэгчид нь “Беатриче” хэмээн нэрлэдэг.
  Сэргэн мандалтын үеийн Италийн аугаа их яруу найрагч Данте Алигери зохиосон “Тэнгэрлэг туульс”-ийн гол дүртэй зүйрлэн магтсан нь энэ. Энэ туулийн энхжингийн оронд дан өгөөмөр сайхан сэтгэлтэй хүмүүс жаргалаа эдлэн амьдарна. Энд шинээр ирсэн хүмүүсийг найрагчийн хайрт бүсгүй Беатриче дагуулж яваагаар шүлэглэсэн байдаг. Нобелийн шагналт Италийн яруу найрагч Жозуэ Кардуччи «Juvenilia» хэмээх найраглалдаа уран зураг дээрх энэ бүсгүйг бас магтан дуулсан билээ. Хүмүүст амьдрал тэтгэгч ариун ундаа түгээгч Беатриче бүсгүйд талархаад баршгүй...
 
Ө.Рагчаасүрэн. 2020 он
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?