БАДАРЧИЙН ОДСҮРЭН: ЗАЛУУ БИЗНЕСМЕНҮҮДЭД ӨГСӨН 14 ЗӨВЛӨГӨӨ

2020-09-21  

Б. Одсүрэн ишлэлүүд

1. Мөнгө олно гэж ярьдаг. Мөнгө нь энд тэнд сул хаягдсан хог шиг зүйл биш. Мөнгө хөдөлмөрт дуртай, ур чадварт дуртай, үнэнч сэтгэлд дуртай, бас мөнгө мэдлэг, оюун ухаан, уран сэтгэлгээнд дуртай. Тэр өөрийнхөө дуртай газарт, хүний кармаагаар дамжиж ирдэг. Тиймээс мөнгийг олох биш, мөнгөний дуртай хүн болж өөрийгөө өөрчил

2. Яг хувь хүн дээр ярихад, хүний амьдралын цаг хугацаа маш эрхэм юм. Цаг хугацааг цэнэглэгч зайтай жишиж болно, цэнэгээ алдаад хогийн саванд хаягддаг шиг хүний амьдрал гялалзаад л өнгөрдөг. Хэрвээ цаг хугацаагаа зөв төлөвлөж чадахгүй бол хүн амьдралаа гээнэ, хувь тавилангаа удирдаж чадахгүйд хүрнэ.

3. Хүн цаг хугацаагаа зөв эрхэмлэж чаддаг болчихвол хүлээлт багасаж, итгэл найдвараа алдахгүй урагш явдаг юм

4. Харин бизнес дөнгөж эхэлж байгаа хүн ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалттай зүйл хийх нь өндөр эрсдэлтэй байдаг. Их мөнгө алдсан хүний шарх нь том үлдэж, цаашдаа хийх сонирхолгүй болох нь бий. Бизнесээ аль болох бага багаар, олон төрлөөр хийж зах зээл, хэрэглэгчийн зан төлөв дээр маш их соргог мэдрэмжээ ажиллуулж чадвал, ашигтай байх концепцоо барьж авч чадна.

5. Залуу хүн маш их алддаг юм байна. Зарим алдаанууд нь нөхөгдөж баршгүй засаршгүй алдаа юм байна гэдгийг мэдсэн.

6. Мэдлэг, чадвар гэдэг зүгээр нэг сурчихдаг зүйл биш, ямар нэгэн багаж хэрэгслээр олборлож олж авдаг зүйл юм. Тэр багаж нь хүчирхэг байх тусмаа төдий чинээ олзтой байна гэсэн үг.

7. Өөрийгөө удирдаж сурна гэдэг нь өөрийнхөө хувь тавиланг удирдаж сурна л гэсэн үг.

8. Хүнд байгалиасаа заяагдсан дадал гэж бий, амь гарах инстикт буюу хоол идэх, гоё сайхан зүйлсэд татагдах гэх зэрэг. Эдгээр инстиктүүд нь хүнийг муу тал руу татах нэг хүч болж байдаг. Тэр хүчний эсрэг зогсох хүч нь EQ.

9. Ашигтай ажиллахгүй л бол бизнес гунигтай шүү дээ

10.  Монголчууд өөрсдөө орон сууц, сургууль, цэцэрлэг, оффисын барилгаа барьж чаддаг болсон нь гайхамшигтай хөгжил

11.  “Өнөөгийн боловсролын тогтолцоонд чадвар, хандлага огт яригдахгүй байна”

12. Хүн боловсрол эзэмшинэ гэдэг нь өөрөө буруу юм. Боловсрол гэдэг бол үйл явц, процесс юм. Генри Форд Хүн 20 насандаа ч хөгширч болно. 80 насандаа ч хөгширч болно гэсэн байдаг. Хүн сурахаа зогсоовол хөгширнө гэсэн үг л дээ.

13. Боловсрол, мэдлэг олж авахаас өмнө нэг чухал процесс байдаг. Энэ нь юу вэ гэхээр, тэрхүү мэдлэгийг эзэмших чадвар юм.

14. Сэтгэл хөдлөлийн чадварууд маш чухал. Уураа барих тэвчээртэй байх, сэтгэл хөдлөлөө хянах, хэт их баярлахгүй байх зэрэг чадвар чухал. Энэ бүх чадварыг хүүхдийн бага насанд нь суулгах ёстой.
 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?