ХИЙМЭЛ БЕРМУДЫН ГУРВАЛЖИН

2020-09-28  
01. 10 сард "айхтар юм болно" гэж дэлхий даяар шуугиж байна. Монголын маань сэтгүүлзүй, сэтгүүлчид таг чиг. Америкийн сонгуулийг угтаад Хятадууд Тайвань руу довтлох магадлал маш өндөр байгаа ажээ. Хятадын дотоодын асуудал асар хэцүү байгаа юм. Орон нутгийн төв банкнаасаа зээлсэн зээл 1,2 хоёр их наяд юань. Хэвлэн гаргаж байгаа цаасан мөнгө дотоодын нийт бүтээгдхүүнийхээ 56 хувьтай тэнцсэн гээд бод доо. Бас хоёр их наяд доллар гадаад зах зээл дээр царцчихаад байгаа. Ингэж ярихаар дампуурах гэж байгаа компаний дүр зураг таны сэтгэлд бууж байна уу? 02. Үнэндээ маш хэцүү байгаа юм аа. Дотоодын хэцүү байдлаа шийдэхийн тулд гадаад орон зай руу дайн хийж олон нийтийнхээ анхаарлыг сатааруулдаг муу арга байдаг л даа. Байдал тийм дээрээ тулчихаад байна. Тайваний хоолойд үүсээд байгаа нөхцөл байдлыг Германы "Шпигель" сэтгүүлд ТУЙЛЫН АЮУЛТАЙ гэж тодорхойлжээ. 03. Трамп улиран сонгогдвол Сигийн улс төрийн хувь тавилан бараг дуусгавар болно. Сигийн Трампад өгөх ганц сөрсөн базаа "Тайвань" болчихоод байна. Улс төр сонирхдог нөхөд Ким Жон Унгийн пуужингийн туршилтын кноп дээр Си даргын эрхий хуруу байсан гэдгийг одоо бараг гадарлаж байгаа байх аа. Ер нь дорно дахин, дотор ухаан гадарладаг хүний хувьд бол анхнаасаа ойлгомжтой байсан л даа. Харин технократ сэтгэлгээтэй өрнөдийн хүн болох Трампын баг нэлээд цаг алдсан байх аа. Ер нь ч Коронагийн дэгдэлт бол дотоодын асуудлаа гадаад ертөнцөд цацах сэдэл байсан байх шүү. Америкууд ахиад л хоёр сарын дараа санаж сэрж байна лээ. 04. Дэлхийн гуравдугаар дайны төвшинд яригдаж байгаа Тайваний хоолойн 4 дөх хямралын үр дүн ямар байх бол гэж уншигч та бүхэн сонирхож байна уу? Цэрэг зэвсэг, амьд хүчний хувьд асар илүү Хятадын эх газрын тал стратегийн хувьд ялагдах магадлал маш өндөр гэвэл та итгэх үү? Энэ тухай мөнөөх Шпигель бичсэн байна. 05. Саяхан Япон Америкийн тэнгисийн цэргийн хамтарсан "Хурц илд" сургуулилт болжээ. Тэнд гол туршсан арга хэмжээ нь дайсан этгээдийнхээ холбоо харилцааны сүлжээг ажиллагаагүй болгож "Нүдгүй", "Чихгүй" юм шиг байдалд оруулах явдал байсан гэнэ. Тэр нь амжилттай болжээ. ХИЙМЭЛ БЕРМУДЫН ГУРВАЛЖИН Бас хэрвээ Тайвань руу халдан дайрах юм бол Тайваний стратегийн холбоотон Энэтхэг улс Бенгалын хоолойд Хятадын газрын тосны гол урсгалыг таслан барих гэнэ. Муухай байгаа юм шүү. 06. Өвөрмонголд үүссэн Монгол бичиг үсгийн асуудал аяндаа дарагдах нь тодорхой. Харин түүний их холын далд шалтаг шалтгаан "Монгол уу?", "Тайвань уу?" буюу Крымэрхүү алхамд их дөхсөн түншилт байсан байж мэдэх л юм. Миний өвөг дээдэс энэ мэт холыг харж хоёрыг сэтгэж байсан байх даа.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?