ЭЛЭГНИЙ ХАЛДВАР, ҮРЭВСЭЛ

2016-05-17  

Элэгний эд эсийг нурааж, ихээхэн хөндийлж эзлэн байдаг паразит хорхой элэгний бэтэг Монгол оронд ихээхэн байсан ч 70-д орны сүүлээр цөөрч ховордсон ч 2000 оны эхэн үеэс тааралдах боллоо. Мэс заслаар эмчлэгдэх энэ өвчнөөс гадна 1960-д оноос эпидем мэт тархсан элэгний А вирусийн хөнөөл 1980 он хүртэл үргэлжилж, элэгний архаг үрэвсэл ихээхэн хөнөөл дагуулах болсон. 1990 оны эхээр Монгол оронд нэвтэрсэн гоо сайхны мэс засал, уруул хөмсөг шивэх, гар хөл их биед хийх зурагт шивээс, шүдний эмчилгээний салбар өргөжиж, эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгүүдийн хэт олширол нь элэгний В, С вирусийн халдварыг ихээхэн дэлгэрүүлсэн гэхэд хилсдэхгүй. Мөн архи тамхины хэрэглээ дээд цэгтээ хүрч, бэлгийн эрсдэлтэй хавьтал ихсэж, хоол хүнсний үйлдвэрлэл муу баталгаатай хүнс ихээр хэрэглэж, осол гэмтэл ихээр гарах болсон нь элэгний битүү гэмтэл сорвижилтоос архаг, хурц үрэвсэл үүсэх, хоолойны архаг үрэвсэл, зүрх судас, үе мөч зэрэг системийн холбогч эдийг гэмтээх өвчлөл, мал, шавьжнаас халдварлах бруцеллёз, бруцеллёзын үрэвсэл тэдгээрт хэрэглэдэг эм, антибиотикийн химийн гаралтай эмүүд элгийг гэмтээж үрэвсэл үүсгэдэг. Ийм учраас Монгол оронд элэгний эмгэгтэй хүний тоо их байна.

Шинж тэмдэг : Элэгний үрэвслийн шинж тэмдгүүд. 

• Хэвлийгээр өвдөх 

• Шээсний өнгө тодрох, цэхэр өнгөтэй хүндрэх 

• Ядарч сульдах 

• Загатнах 

• Шар өвчин (арьс, нүд шарлах)

• Хоолны дуршил муудах

• Халуурах 

• Огиудас хүрэх 

• Бөөлжих

• Жингээ алдах

Маш олон хүмүүс элэгний В,С үрэвслээр өвчилдөг ч халдвар авсны эхэн үед шинж тэмдэг ажиглагддаггүй. Хожим нь элэгний өвчнөөр өвчилсөн байдаг. 

Шинжилгээ : Хэрвээ халдвар авсан тохиолдолд эрүүл мэндийн үзлэгээр орж шарласан, элэг зөөлөрч, тэлж томорсон эсвэл хэвийн хөндийд шингэн зүйл ажиглагдаж байвал. 

Лабораторийн шинжилгээ : 

• Элэгний үрэвслийн вирус серолын 

• Элэгний үйл ажиллагааны шинжилгээ 

• Хэвлийн хэт авианы дурангийн шинжилгээ 

• Элэгний өвчлөлийг тодорхойлох элэгний эд эсийн шинжилгээ буюу биохими 

• Дархлаа хамаарлын цусыг тодруулагч зэрэг шинжилгээ хийнэ. 

Эмчилгээ : Эмч элэгний өвчин үүссэн шалтгааныг харгалзан үзэж тохирох эмчилгээг хийнэ. Мэргэжлийн эмчид хандан үзүүлж, калори ихтэй хоолны дэглэм сахих хэрэгтэй. 

Гарч болох хүндрэлүүд : Өвчний цаашдын байдал нь маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Элэгний үрэвслийн байдал, эмчилгээг цаг тухай бүрт хийгээгүй нөхцөл, хавсарсан өвчин байгаа эсэхийг тодруулаагүй зэргээс элэгний С вирустэй хүмүүсийн 80% нь элэгний архаг ужиг өвчин болон цаашилбал элэгний хавдар болох боломжтой. 

Урьдчилсан сэргийлэх : Дараах элэгний үрэвслийн вакцинуудыг хийлгэх 

• Элэгний А вирусийн вакциныг хамгийн өндөр эрсдэлтэй хүмүүст хийнэ. Жишээ нь : Өдрийн халамж үйлчилгээ болон эмчилгээний төвийн ажилчид лабораторийн ажилчид, элэгний үрэвсэл өргөн тархсан дэлхийн аль нэг орнуудаар аялсан хүмүүс хамаарна.

• Элэгний үрэвслийн В вирусийн вакцин нь бүх нярай болон 18 наснаас дооших вакцин хийлгээгүй хүүхдүүдэд хийгдэж болно. Уг вакцин нь өндөр эрсдэлтэй байгаа насанд хүрэгчдэд хийж болно. Эрүүл мэндийн халамжийн мэргэжилтнүүд, эм хэрэглэгчид болон бэлгийн замын эрсдэлтэй харьцаанд орсон насанд хүрэгчид 

• Дархлаа тогтоох тариа нь халдвараас сэргийлнэ. 

• Элэгний В вирустэй эхээс төрсөн нярай хүүхдүүдэд элэгний В вирусийн вакциныг даруй хийх хэрэгтэй. 

• Цус болон цусан бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх. Энэ нь таны ажлын нэг хэсэг бол анхаарал сэрэмжтэй байх. 

• Хоол идэхийн өмнө болон ариун цэврийн өрөө орсны дараа гараа угаах

• Элэгний вирусаар өвчилсөн хүнтэй ариун цэврийн өрөө, сав суулга, аяга тавгаа дундаа хэрэглэхгүй байх 

• Сахлын тонгорог, зүү тариур болон шүдний сойзыг бусадтай сольж хэрэглэхгүй байх 

• Мансууруулах эмийг судас тариагаар хэрэглэхгүй байх.

• Шивээс хийлгэх болон арьсаа түлж цоолуулахдаа анхаарал болгоомжтой байх, архи согтууруулах ундаа хэрэглэж болохгүй.

 

 

 

   Хүний их эмч Б.БАТ-ОРГИЛ

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин: buruu amidraliin hemnelees blood mash olon humuus elegnii hawdaraar nas blj bn 2016-05-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?