ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРАГДАХГҮЙ БОЛ 20-30 МЯНГААР ТОРГОХ ЗААЛТТАЙ

2016-05-17  

Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт тавдугаар сарын 12-ноос 25-ны хооронд үргэлжилнэ. Нэмэлт дархлаажуулалтад 1986-1998 онд төрсөн залуусыг хамруулж байгаа бөгөөд нийт Улаанбурхан өвчнөөр өвчлөгчдийн 50-иас илүү хувь нь 18-30 насныхан байгаа юм.

-ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?-

Дархлаажуулалтыг иргэдэд хамгийн ойр эрүүл мэндийн байгууллагын нэгж болох өрхийн эмнэлгээр дамжуулан хийхээр болсон. Улсын хэмжээнд нийтдээ 900 газарт дархлаажуулалтын түр цэг, 300 гаруй нүүдлийн цэг ажиллаж байна. Мөн хилийн боомтууд дээр дархлаажуулалтын цэгүүд ажиллаж байгаа учир зорчиж байгаа 18-30 насны вакцин хийлгээгүй иргэд байвал хилээр орж ирэх буюу гарах үед тэнд байгуулагдсан вакцинжуулалтын нэгжээрээ дамжуулж вакцинаа хийлгүүлэх боломжтой юм.

-20,000-30,000 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОХ ХУУЛИЙН ЗААЛТТАЙ-

Дархлаажуулалтын тухай хуулийн хүрээнд Монгол Улсын иргэн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, шаардлагын дагуу сэргийлэх тарилга хийлгэх, тарилгаас хоцрохгүй байх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд Дархлаажуулалтын тухай хуулийн зургадугаар бүлгийн 21-р зүйлд заасанчлан 20,000-30,000 төгрөгөөр торгож, нөхөн дархлаажуулалтад хамруулан, гарсан зардлыг тухайн иргэнээр төлүүлэх шийтгэл ногдуулна.


Дархлаажуулалтын тухай хуультай эндээс танилцана уу http://www.legalinfo.mn/law/details/245


 

 


А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zoloo:torgonoooo 2016-05-17
zoloo:torgonoooo 2016-05-17
гэрэлт-од:zia2 gyals vaktsindaa orii zuger urund dmii oroh n bn 2016-05-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?