А.ЦОГЦЭЦЭГ( эмч): КОВИД-19 ВИРУСЫН ЭМЧИЛГЭЭ, ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЗӨВЛӨГӨӨГ ЭМЯ-Д ХҮРГҮҮЛЛЭЭ

2021-01-07  
АНУ-ын Арьс Судлалын Академи, Олон улсын Арьс судлалын нийгэмлэг Ковид-19 үед Дэлхий дахинд арьсны өөрчлөлт илэрсэн нийт тохиолдлуудыг бүртгэсэн байдаг. Мэргэжлийн байгууллагын дээрх судалгаанд тулгуурлан боловсруулалт хийж, өөрийн орны онцлогт нийцүүлэн удирдамж хэвлүүлсэн байна. Энэхүү удирдамжийг өнөөдөр Эрүүл Мэндийн Яам, Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Цэргийн төв эмнэлэг зэрэг байгууллагад хүргүүлсэн байна. Уг удирдамжийн ач холбогдлын талаар номыг эмхтгэсэн, Монголын Арьсны судлалын гол мэргэжилтний нэг, АУ-ны доктор, Арьсны судлалын нийгэмлэгийн тэргүүн А.Цогцэцэгээс Control.mn тодрууллаа.

- Ковид-19-ийн эсрэг бүгд л чадах бүхнээ зориулж байна. Арьсны судлалын эрдэмтэд бид олон улсын туршлагад тулгуурлаж бүтэн нэг сар уйгагүй хөдөлмөрлөж байж энэхүү удирдамж зөвлөгөөг хэвлүүллээ. Гол онцлог нь :

Нэг: Ковид-19 халдвартай иргэдэд хэзээ ямар үе шатанд нь ямар ямар арьсны эмгэгүүд илэрсэн түүнийг хэрхэн яаж эмчилэх

Хоёр: Арьсны өвчтэй иргэд Ковид-19 халдвар авбал хэрхэн эмчилэх

Гурав: Арьсны архаг өвчин, арьсны хорт хавдартай өвчний улмаас дархлаа дарангуйлах эм удаан хугацаанд ууж хэрэглэж буй иргэд Ковид-19 халдвараар өвчилсөн тохиолдолд ямар эмчилгээг хэрхэн яаж хийх

Дөрөв: Харшлын гаралтай арьсны өвчтэй иргэд, хоол хүнс, эм, ургамлын харшилтай улмаас байнга харшлын эсрэг эм, тариа хэргэлдэг иргэдэд вакцинжуулалтыг хэрхэн хийх 

Тав: Ковид-19 халдвараас сэргийлэх Вакцинжуулалт хийх үед анафилакси шок өгвөл амь насыг хэрхэн аврах талаар эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулж энэхүү удирдамжийг хэвтүүллээ. Хүнд цаг үед хүн бүрийн хүчин чармайлт туйлын чухал гэж А.Цогцэцэг эмч тодотголоо.
 

 

Уг зөвлөмжийг АУ-ны магистр А.Золжаргал, АУ-ны магистр А.Хонгорзул, их эмч О.Мөнхцэцэг, их эмч С.Отгонбилэг, АУ-ны доктор А.Цогцэцэг нар хамтран ажиллаж, Монголын Арьс Өнгөний Эмч нарын Нийгэмлэгээс эмхлэн гаргасан байна.

 

Э.ОТГОО
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?