ЭЛЭГНИЙ ХАТУУРАЛ

2016-05-19  

Хүний биеийн хамгийн том булчирхайлаг эрхтэн нь элэг юм. Элэг өөрийн үйл ажиллагааны зохицуулж, нийлэгжүүлэх, бодисын солилцоо явуулах, ялгаруулах, шүүх зэрэг олон үйл ажиллагаатай. Глюкоз, липид, уургийн бодисын солилцоог явуулах, эсийн тэжээх үйл ажиллагаа нь элэгний чухал үүрэг юм.

Элэгний өөхлөлт, архаг хурц үрэвсэл, ихээр явагдаж, элэгний үйл ажиллагааны дутагдал, комд орсноос элэгний эсийн гэмтэл, билирубины солилцоо болон эмийн хордлого зэргээс, липополисахаридийн солилцоо алдагдаж, нян болон түүний хоруу чанарыг арилгах, дархлалыг тогтоох үйл ажиллагаа алдагдсанаас элэгний хатуурал үүсдэг.

Шинж тэмдэг

- Элэгний хэмжээ өөрчлөгдөнө. Элэг томрох, эсвэл жижигрэх

- Хэвлий хөөж цүдийнэ. Энэ нь хэвлийн хөндийд шингэн хуралдсантай холбоотой

- Гэдэс дүүрч, дотор эвгүйрч, ам халуун оргих, хэхрүүлэх, шээс ялгаралт удааширна

- Биеийн ерөнхий байдал суларч, турна

- Хэвлийн урд хананы хөх судаснууд өргөснө

- Цээж, нуруу болон мөрөн дээгүүр од шиг, эсвэл жижигхэн улаан толбонууд үүснэ

- Гарын алга улайна

- Эмэгтэй хүний сарын тэмдэг тасалдана

- Элэгний шүүх чадвар алдагдсанаас цусанд хорт бодис хуралдаж, байнга толгой өвдөх, ой тогтоолт, анхаарал сулрах шинж ажиглагдана

- Ходоод дурандахад улаан хоолойн судас өргөссөн харагдана

- Арьс шарлах, загатнаж болно

Элэгний хатуурлын үед өвдөлт бага. Хаяа биеийн хүчний ажил хийж, хоолны дэглэм алдагдсан үед хэвлийн баруун дээд хэсэгт хүндэрч, төөнөж өвдөх зовиур илэрч болно. Элэгний хатуурал эмчлэгдэнэ, олон жилийн турш даамжирсан явцтай бөгөөд хүндэрсэн үедээ элэгний цочмог дутагдалд орно.

Хийгдэх эмчилгээ. Мэргэжлийн эмчийн хяналтан дор эмийн эмчилгээ хийлгэх, элэг шилжүүлэн суулгах мэс засал үр дүнтэй эмчилгээ болно.

Урьдчилан сэргийлэлт. Элэгний А С В Д вирусээр өвчлөхгүй байх, элэгний архаг үрэвслийг эмчлүүлж байх, элэг цөс, нойрбулчирхайн үрэвслийг цаг тухай бүрт эмчлүүлж байх, хорт зуршилгүй, хоолны дэглэм сайтар барих хэрэгтэй.


 

 

  Хүний их эмч Б.БАТ-ОРГИЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Хэрэгтэй зөвлөгөө өгч байдаг танд маш их баярлалаа 2016-05-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?