ЭЛЭГНИЙ ХАВДАР

2016-05-20  

Элэгний өөхлөлт болон хатуурал элэгний хавдарт шилжих тохиолдол байдаг ч элэгний гэмтлээс үүссэн цус хуралт, идээлсэн буглаа, уйланхай, цөсний үрэвсэл, чулуужилт, гэдэсний ханаар шимэгдэн үүдэн хураагуур судсаар орж байгаа нянгийн халдварын хамгийн нарийн түвшингийн шүүлтүүрийн үйл ажиллагаа алдагдсанаас хавдар үүснэ. Мэдээж элэгний өвчний үед согтууруулах ундааны хэрэглээний байдал, архаг архидалтын байдал вирусийн халдварууд тэргүүн зэргийн  архаг  халдвар үүсгэж, хавдрын хамгийн түгээмэл шалтгаан болно.

Судасны болон удамшлын гаралтай хавдар бий. Элэгний дэрлэж байх эрхтнүүдийн хавдрын үсэрхийллээс хавдар ургадаг. Бүдүүн гэдэсний хавдрын 20% элгэнд үсэрхийлэл өгдөг. Тэгээд ч 60 наснаас дээш насны хүмүүст элэгний хавдар гэнэт илэрч маш хурдан явцтай тул бие чилээрхэх болгонд шинжилгээ эмчилгээнд хамрагдах хэрэгтэй.  

Элэгний хавдрын онцлог шинж. Эхний үед өвдөлт хүчтэй өгөхгүй, урьдчилан сэргийлэх үзлэгээр юм уу тохиолдлын ЭХО шинжилгээнд оношлогдоно. Зарим үед хавдар хүндэрсэн мэс засал эмчилгээ авахааргүй болсон байдаг. Маш олон төрлийн эсийн гаралтай хавдар байх учир зовиур янз бүр. Хүн их ядарч, турж, нойргүйдэл, янз бүрийн өвдөлт өгч байвал зайлшгүй үзлэгт хамрагдах хэрэгтэй.

Эмчилгээ. Эрт оношлогдсон элэгний хавдар эмчлэгдэнэ. Мэс засал эмчилгээ маш үр дүнтэй. Элэг тайрах, элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийдэг. Хагалгааны дараа элэгний хурц дутагдлаас гарч төлжиж сайн ургадаг эрхтэн бол элэг. Элэгний өөрийн эсийн бүтцээс шалтгаалан хоргүй хавдар нь ховорхон тохиолдолд уламжлалт эм, эмчилгээний аргаар эдгэрсэн байдаг.

Урьдчилан сэргийлэх. Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч эрүүл мэндийн боловсролоо байнга дээшлүүлж эрүүл мэндээ, элэгээ дээжилж чадвал хүн урт насална.

Эрүүл элэг хүний дархлааг сайжруулж, гаднаас орж ирэх вирус, нянгийн өвчлөлөөс хүнийг аварч чадна. Хэн эрүүл мэнддээ анхаарал тавихгүй байна тэр хүний элэг маш их эрсдэлд ордог.

Дөнгөж төрсөн нярай хүүхдийн шарыг анхаарч эрт арилгуулж байхгүй бол насан туршдаа элэгний өвчлөлттэй, хавдарт шилжих эрсдэл үүсгэх магадлал өндөр байдаг.

Манай мэс засалчид элэгний хавдартай хүний элгийг шилжүүлэн суулгах асуудалд нарийн шалгууртай ханддаг болсон.

 

 

 

  Хүний их эмч Б. БАТ-ОРГИЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Гомбосүрэн Цолмон:Сайн байна уу? та.Миний элгэний 7,8-аар сегментэд уйланхайтай гэсэн.Шарлаж байгаагүй вирус илрээгүй Одоо харин хоол идмэний дараа бөөлжис цутгаад бага зэргийн зүйлээр огиод байдаг болсон нэлээд хэдэн жилийн өмнөөс ядраад тураад байгаа.баруун хавирга ходоодны баруун талаар хэвлий маш их эмзэглэлтэй. удаж байна ходоод өвддөггүй.ношпа гаар өвчин намдаадаг энэ ямар өвчний шинж вэ? 2017-05-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?