Ч.ЛИЗА( Их эмч): ЗАЛГИУР ХООЛОЙН ҮРЭВСЛЭЭС СЭРГИЙЛЭХ, АНГИЖРАХ ЗӨВЛӨГӨӨ

2021-05-17  

Залгиур хоолойн үрэвсэл нь бактери савханцараар үүсгэгддэг бие даасан өвчин юм. Манайх шиг эрс тэс цаг ууртай оронд дийлэнхдээ бусад өвчинтэй хавсран тохиолдох нь элбэг.

Тухайлбал, хамар болон хамрын дайвар хөндийн үрэвсэл , амьсгалын доод замын үрэвсэл болох бронхит уушигны үрэвсэл нь гэдэс ходоодны өвчинтэй хавсрах олонтаа. Хурц үнэртэй будаг, химийн бодис, лабораторийн урвалж тоос шороо бүхий орчинд ажилладаг мэргэжилтнүүдэд залгиур хоолойн үрэвсэл илүү илэрдэг. Мөн ахуйн нөхцөл, тухайлбал шалнаас байнга халах, машины халаагуур хөргүүлийн агаараас цочирч өвчлөх явдал сүүлийн үед нилээд ажиглагдах болсон.

Энэхүү өвчний гол шинж тэмдэг нь хоолой сэрвэгнэх, аргах, загатнах, шахаж хавчих, залгилах үед юм тээглээд буй юм шиг шинж тэмдгээр илэрнэ. Ийм шинж тэмдэг илэрвэл айж сандралгүйгээр эмчид хандах хэрэгтэй.

Эмч, эмнэлгийн үйлчилгээнээс хол байгаа тохиолдолд дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна.

Аргаж буй тохиолдолд, хамар залгиурыг тослох, хоолойг 1-2 %-ын содын уусмал, рашаан, жамц давсны шингэн уусмал ( дөнгөж амтагдах төдий)-аар хоолойг зайлах, ларингоспрей цацах.

Хамар битүүрч мэдрэгдвэл , назол ,нафазолин дусаах, спирт юмуу архиар хоолойг 10-12 цаг бигнэх.

Гэрээр энэхүү арга хэмжээг авсны эцэст нарийн мэргэжлийн эмчид заавал үзүүлэх шаардлагатай.

No description available.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR PRADHAN:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) WhatsApp: 157444437443 2021-05-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?