А.ЦОГЦЭЦЭГ( Эмч): ӨНӨӨДӨР ТАНДАЛТ БИШ ЭМЧИЛГЭЭ ЧУХАЛ

2021-06-13  

Түгшүүртэй мэдээ!

  Нийслэл Улаанбаатар хотын хүн амын 60 хувь нь ковидын халдвар тараах, эсвэл халдвар авах эрсдэлтэй болсон байна. Ийм түгшүүр зарласан үед Монгол Улсын Засгийн Газар, УОК, ЭМЯ цар тахалтай тэмцэх стратегиа өөрчлөх цаг болжээ. Нэн тэргүүнд эрдэмтдийнхээ багийг өргөтгөж, саналыг нь уралдуулан, өөрийн орны онцлогт тохирсон өвөрмөц менежментэд маш яаралттай шилжилт хийх нь зөв шийдэл байж мэднэ. Бусад улс орны туршлагаас аль сайныг нь сонгож, алдааг нь хэрхэвч давтаж болохгүй.

Хүнд, хөнгөн өвдөх тал дээр зарчмын ялгаа маш бага. Энэ нь ковид өвчний гол онцлог. Хөнгөн үед нь эмчилж өвчнийг нам дарах тактик чухал болоод байна. Эмчилж чадалгүй хүндрүүлэх аваас амь насаа алдах эрсдэлд хүргэж бна. Нэг зүйлийг сануулахад, нийт хүн амын дунд ковидын тархалт 1 хувьд ч хүрээгүй байхад ТАНДАЛТ хийх нь зөв. Харин нийслэлийн хүн амын 60 хувь халдвар тараах, халдвар авах өндөр эрсдэлтэй өнөө үед ЭМЧИЛГЭЭ хамгаас чухал. Нэгэнт шинж тэмдэг нь илэрч хээл байхад ПСР хийж оношоо батлана гэдэг утгагүй. Энэ бол цаг алдаж өвчин, өвчин хүндрэхэд хүргэх эрсдэлтэй. Дээр нь үрэлгэн зардал.

Юуны түрүүнд тухайн өвчтөний гэр бүлийн гишүүд болон ойрын хавьталуудыг нь угтуулах эмчилгээнд шууд оруулах шаардлагатай. Ингэсэн тохиолдолд өвдсөн ч эрсдэл багатай даван туулна.

Эцэст нь хэлэхэд, ханиадны шинж тэмдэг илрэх төдийд л ВИРУС- ийн эсрэг эмчилгээнд цаг алдалгүй хамрагдаарай. Тэгвэл эмчилгээний үр дүн өндөр байх болно. Харин өвчний шинж тэмдэг нэгэнт илэрснээс хойш 3 хоновол вирусийн эмийн эмчилгээ үр дүн нь бага байдаг. Хүн ам ихтэй орнууд эхэн үедээ вирусийн эсрэг эмийг зөвлөхгүй байсан нь тэдний сул тал байсан. Ковид нь Витамин С, Д + халуун ус уугаад эрсдэлгүй эдгэрдэг өвчин биш гэдгийг Шинжлэх Ухаан нотоллоо.

Маскаа давхарлаж зүү. Шаардлагагүй бол хэнтэй ч бүү уулз. Өвчний шинж тэмдэг илэрвэл өрхийн эмчдээ шууд ханд. ПСР гэж явж хэрэггүй, цаг алдах шаардлагагүй. Шууд эмчилгээнд ор.

 

No description available.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR. PRADHAN:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2021-07-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?