БАМБАЙ БУЛЧИРХАЙ

2016-05-25  

Хүн бүр л толинд харах дуртай. Гоо үзэмжээ тольдохоос гадна бие эрхтнээ бас ажиглаж байх нь чухал. Та толинд харахдаа өөрийнхөө хүзүүг нэг ажиглаад хараарай. Хүзүүнд бамбай булчирхай байрладаг. Хүзүүнд овойсон товойсон юмгүй ч таргалсан, хавантай нүүр харагдаад байвал, цусны шинжилгээнд TSH, мөн сахар үзүүлээрэй. 35-аас дээш насны эмэгтэйчүүд бол зайлшгүй үзүүл.

TSH цусанд :13-16 насны хүүхдүүдэд норм буюу байх ёстой  0.40- 9,4mU/l,
                       Насанд хүрэгсдэд норм 0.25-5.00mU/l
                       Сахар цусанд байх хэмжээ 4.1-5.9mmol/l байдаг.

Бамбайн даавар нь хүний биеийн дулааныг зохицуулах үүрэгтэй.  Дааврын ялгарлын хямралаас үүсэх эмгэг нь эмэгтэйчүүдэд илүү тохиолддог бөгөөд энэ нь сарын тэмдэгтэй холбоотой. Шалтгаан нь : Хоол ундаар авах иодын хэмжээ дутагдсанаас үүсдэг. Иод дутагдсанаар дааврын үүсэл ялгарал хямарч бамбай булчирхайн доройтолд хүргэдэг байна. 

Бамбай булчирхайн үрэвсэл "Базедовагийн" шинж 

Даавар хэт их ялгаруулбал халуурах, халуу шатах шинж тэмдгээс гадна бамбайн булчирхай томрох, нүд бүлтийх, гар салгалах, халуу шаталтын улмаас биеийн булчин шөрмөс нь агшиж, багасдаг. Ингэснээр турж эцэж эхэлнэ. Зүрхний цохилт үргэлж 90-ээс дээш цохилж, хордлогын шинжтэй. Нүд бүлтгэрдүү болно. Гуурсан хоолой уян болж, амьсгаа давхцах, хурхирах ихэсдэг. Сэтгэл санаа маш тогтворгүй болж, амархан уурлах, гомдох гоморхох ихэснэ.

Цусанд TSH бамбай булчирхайг өдөөгч шинжилгээ ихсээд байвал

"Тиротропин" дааврын дутагдал болно. Өөрөөр хэлбэл бамбайн булчирхайн үйл ажиллагаа суларсан байна. 

Шинж тэмдэг нь : Энэ үед таргалах, нүүр хавантаж, нүд бэлцийх, хөл гар өглөө босох бүрт хавагнаж атгаж болохгүй байх, сэтгэл санаа тогтворгүй, хөлрөлт ихтэй, цусны даралт ихсэх, цусанд сахар ихсэж, "Чихрийн шижин" өвчний эхлэл болно. Эмэгтэйчүүдэд 45 наснаас дээш голдуу илрэх тул "Насны тарга" гэж нэрлэдэг. Энэ үед Л тироксин бэлдмэлийг хэрэглэж хэвийн байдалд орохгүй бол тархины цусан хангамж муудаж, зан төрөхийн өөрчлөлт гарч, цус харвалт өгөх хүндрэл гардаг.

           Бамбайн булчирхайн үйл ажиллагаа сулрах олон шалтгаантай

Удамшлын, амьдарч байгаа орчин, хэрэглэж байгаа хоол хүнс, архи тамхи, эм удаан хугацаагаар хэрэглэх, сэтгэл санааны тогтворгүй байдал нөлөөлдөг.
Залуу бүсгүйчүүдэд жирэмслэх үед бамбайн булчирхай хэт ачаалалд орж, жирэмсний эхэн үеийн буюу сүүл үеийн хордлогийг үүсгэдэг. Төрсний дараа бамбай булчирхай хэвийн үйл ажиллагаандаа орно. Зарим тохиолдолд төрсний дараа бамбай булчирхайн дааврын зохицуулалт алдагдсанаас сэтгэцийн хямралд орох хүндрэл байдаг. Үүнийг "Савны хий" гэж ярьцгаадаг. Бамбай булчирхайн өвчнийг оношлохдоо цусны шинжилгээнээс гадна, ЭХО-д харж өөрчлөлтийг тогтооно. Шаардлагатай бол мэс заслын аргаар эмчилдэг. 
Дотоод шүүрлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах нь чухал.

Урьдчилан сэргийлэх : Хүний бамбайн булчирхайн үйл ажиллагаа стресс, хорт зуршлаас амархан үйл ажиллагааны алдагдалд ордог тул зөв хоололт, давсны болон чихрийн хэрэглээг багасгах хэрэгтэй. Дээрх шинж тэмдэг илэрч байвал цусны энгийн шинжилгээгээр илэрдэг болохоор та 6 сард нэг удаа бамбайн дааврын шинжилгээ өгч үзүүлж байх хэрэгтэй.

 

 

 

  Хүний их эмч Б.БАТ-ОРГИЛ

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:Bambain dutagdaliin shinj temdeg bolon emchilgeeni talaar delgerengvi medeelel awmaar bn yaj holbogdoh we ene emchtei 2016-05-30
zochin:Bambain dutagdaliin shinj temdeg bolon emchilgeeni talaar delgerengvi medeelel awmaar bn yaj holbogdoh we ene emchtei 2016-05-30
Жавзмаа:Хөхүүл эмэгтэй л тироксин эм ууж болох у 2019-01-14
Enh:UBH deer Boditsetseg emch dugaar ni 99133197 zuvluguu uguud tendee shinjilgee avah bolomjtoi baisan. Targalalt ,ydrah, havagnah ,am tsangah, nud uharhaigaaraa uvduh tamirguiteh nuur hvzuu uud bachuurch hooloigoo boolgoson met huuruh, aris huuraishih, huliin ul huuraishij evershih, geed martah udaan oilgoh, g.m zoviur ilersen. Getel bambai bulchirhain dotood shuurlii dutagdal hordlogo bolchihson baisan.Emchid handaj uzuuleh heregtei yum bna lee. Dur meden em uuj baria ene tereer yvj mungu ireh hereggui oilgoson. 2019-03-12
Enh:Баярлалаа. Хэрэгтэй мэдээлэл өгсөнд зарим шинж тэмдэг мөн юм шиг бна. 2019-05-10
Батчимэг:3-р эмнэлэг Момолаб-д цусны шинжилгээ өгч мэдлээ. Шинж тэмдэг нь таарч бна 2019-07-23
иргэн:ихэссэн бол Л тироксин уудаг байж багасаад байвал яах юм бэ? 2019-11-07
Ц төмөр очир :сайн байн уу ил бамбай авах уу 34 настай залуу 2020-01-11
zochin:bambai bulchirhai uwchin haldah uu? ehner nuhur 2 bi bienee unseh eswel hooloo huwaaj ideh geh zeregees 2020-07-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?