Бөөрний дээд булчирхай. Хос эрхтэн, гурвалжиндуу хэлбэртэй. Хэмжээ нь 5мм урт, 3мм өргөн, 4мм зузаан, 4г жинтэй.
Бөөрний дээд булчирхайнаас гарах дааврууд бидний баяр баясгалан уйтгар гуниг, сэтгэлийн хөөрөл, ичиж, зовох, дүрсгүйтэх, даруу, төлөв, төвшин төрхийг үүсгэн төрүүлдэг хүний зан араншингийн булчирхай юм.
Хүний бие эрхтний бүхий л амьсгал, мэдрэлийн урвалж, бодисын солилцоо, дотоод шүүрлийн болон тунгалагийн булчирхайнууд, биеийн энерги, кенезийн, соронзон орны, цахилгаан цэнэгийн үүсгэвэр зэрэгт оролцож физиологи, патфизиологи, физиколоид, органик химийн урвалжийг идэвхжүүлдгээрээ чухал үүрэгтэй. Эд эсийн нэвчих солилцоог явуулж, хүний биед хийн, осмо даралтын, каталозаторын, амьсгал, шим тэжээлийн, амин дэмийн, болон дотоод шүүрлийг үүсгэдэг. Бөөрний дээд булчирхайн ялгаруулдаг дааврууд :
• Глюкокортизойдоос гол үүрэгтэй нь : -Кортизол
• Минериалькортизоноос гол үүрэгтэй нь : -Альдострол
•Андроген, Адерналин Норадерналин ялгаруулж мэдрэлийн эсийн урвалж мэдрэхүйг бий болгодог.
Адерналин дайвар : - Хүний баяр баясгалан уйтгар гуниг, сэтгэлийн хөөрөл, ичиж, зовох, дүрсгүйтэх, даруу, төлөв, төвшин төрхийг үүсгэн төрүүлдэг шидтэй. Бас цусанд сахарыг зохицуулан, липидыг уусгаж, өөх тосыг задалж, хүний хөдөлгөөн, энергийг бүрдүүлдэг байна. Иймд Адерналиныг уушги, зүрхний дутмагшилын үед амь тариа болгон хэрэглэдэг.
Норадерналин дайвар: Хүний хөдөлгөөн, цусны даралтыг зохицуулах гол үүрэгтэй. Норадерналин даавар хөдөлгөөний агшин бүрт цусны даралтыг болон сэтгэхүйн тэнцвэрт байдлыг зохицуулдаг. Баруун талын бөөрний дээд булчирхайн суваг венийн гол судастай холбоотой. Дааврын хямрал болоход хураагуур судасны өргөсөл болдог. Зүүн талын бөөрний дээд булчирхайн суваг гол артерийн судсанд даавраа шахдаг. Дааврын хямрал болоход, даралт тогтворгүй болж, хоёр хөл хавагнах, цусанд сахар ихсэж, гэнэт таргалуулна.
Хөлийн хаван хэвтэхэд бүх биеэр тархаж, босоод явах үед хоёр хөлрүү буух онцлогтой.
Бөөрний дээд булчирхайн өвчлөлийн шинж
Бөөрний дээд булчирхайн хам шинж хүндэвтэр, элэгний архаг өвчин, удамшлын таргалалт, даралт ихэсгэх, бамбайн булчирхайн дутагдал үүсгэдэг
Хүний биеийн дархлааг хүчтэй хэлбэлзүүдэг. Өвдөлт нэг хэвийн тодорхой бус бүх биеэр өвдөлт мэдэрнэ. Хүний идэвх, энергийг маш их бууруулж өвдөлт хүнийг гутрангуй байдал оруулдаг. Бүх биеийн мэдрэхүй ихсэж, хавагнаж, жихүүдэс төрж, нөмөрсөн хөнжил ширүүдэж, бүхий л арьс хөндүүрлэнэ. Дулааны зохицуулалтын үйл ажиллагаа суларна.
Бөөрний дээд булчирхайн дутмагшилын өвчнийг Аддисоны өвчин гэж нэрлэдэг.
Мөн Conna шинж тэмдэг нь : цусанд Альдострон дааврын ихсэлтээс цусны даралт ихсэж, зүрхний шигдээс үүсгэж, тархинд цус харвуулдаг. Бөөрний дээд булчирхайд уйланхай үүсэхэд мэс засал хийдэг. Монгол эмээр эмчлэхээс гадна.
Гол эмчилгээ нь : Бумба тавих. Нурууны гол булчинг дагуулан, дал мөрнөөс ахар сүүл хүртэл тавихад бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа идэвхждэг. Толгойгоо бариулах бариа засал, хуян арилгуулах, хануур эмчилгээ, бие бялдаржуулах дасгал, хөдөлгөөнт тоглоом бөөрний дээд булчирхайн ажиллагаанд ихээхэн нэмэр болдог. Сэтгэл зүйн эмчилгээ тус болно.
Урьдчилан сэргийлэлт : Хөлийн ул болон ууц нуруунаас даарахгүй байх. Шээс шивтэрийн үнэртэй, цусны даралт ихсээд байвал булчирхайн мэргэжлийн эмчид үзүүлж шинжилгээ хийлгэх шаардлагатай.
Хүний их эмч Б.БАТ-ОРГИЛ