Байгаль орчны Яамны сайдын тушаалыг захиалгат мэдээллээр цуцлуулж чадахгүй. Сүрдүүлэх ч шаардлагагүй. Хэвлэлээр ажлаа явуулахгүй. Бодлого шийдвэр ярьж, энэ хүрээндээ эрүүл ухаалгаар мэтгэлцдэг, ажлаа сайжруулдаг болох хэрэгтэй байна.
Жил бүр ангийн улиралд хэл ам татлаад салдаггүй аргаль, угалз гэх мэт амьтаны зөвшөөрлийг шилэн болгох зорилгоор шийдвэр гаргасныг арга хэмжээ авахуулсан дарга, “арын хаалга”-аа хаалгуулж цэгцлүүлсэн хамсаатнууд нь нийлж, “захиалгат” мэдээгээр зогсоохыг санаархжээ.
Цаашид ч ийм юм үргэлжлэх байх. Сошиалаас, захиалгат мэдээллээс хулчийхгүй. Өчүүхэн миний “өчүүхэн” эрх ашиг, нэр төр яах вэ! Миний хувьд гаргасан шийдвэрээ цуцлахгүй. Элдвийн яриа, эхлүүлсэн ажилд саад болж чадахгүй ээ!!! гэж Байгаль орчны сайд Н.Уртнасан постолжээ.