ӨНДГӨВЧ "ЭМЭГТЭЙ ХҮНИЙ АЗ ЖАРГАЛЫН ТҮЛХҮҮР"

2016-05-27  

Өндгөвч умайн баруун, зүүн далавчинд байрладаг. Насанд хүрсэн хүний өндгөвч 5-8 гр 2.5-5см урт, 1.5-3 см өргөнтэй. Ээлжлэн ажиллах үечлэлтэй хос булчирхай, хэвлийн гол судсаар тэжээгдэж, төв мэдрэлийн систем, эрхтэн зохицуулгын төв "Өнчин тархи"-тай хамтран ажилласнаар эмэгтэй хүний аз жаргалын түлхүүр болдог. 

Эмэгтэй хүн болгонд өөр өөрийн хэв маягийг бүрдүүлж, сониуч, амьдралын төлөө тэмцэх, эх болох, төрөлт болгондоо нялхарч, уян зөөлөн хэрсүү чанарыг бий болгох чадалтай "стройд" даавруудыг цусанд оруулдаг байна. Өндгөвч "Өндгөн эс" боловсруулан умайн саварт атгуулдаг. Өндгөвч нэг өндгөн эсийг 15-17 долоо хоногт боловсруулдаг. Өндгөвч зав чөлөө багатай ажилладаг ч хэдэн сая өндгөн эс боловсруулж чадахгүй. Өндгөн эсийн анхны бүрдэл, "Амеоб" хэлбэртэй "гоноцит" эсүүд "гликоген" сахар, идэвхжсэн "фосфаз" агуулсан байдаг. Цаашид бүрэн боловсорсон уураг бүхий шар биет, 23 хромсомыг агуулсан өндөг эс 15-20мм байдаг.  Өндгөвч өндгөн эс бүрэн боловсруулан умайн саварт өгөхийн өмнө умайн дотор ханыг өндгөн эсийг өлгийдөн авах эхэс болгон, улмаар умайн хүзүүвчийг хүчтэй сорогч болгон бэлдүүлдэг. Энэ үед эмэгтэйн зан аалийг өөрчлөн, биенээс гоо сайхан үнэртэнг ялгаруулан, баяр, баясгаланг бүрдүүлдэг.

Үр тогтолт болсны дараа эхийн цусанд хүүхэд хооллох, амьсгалах нөхцөлийг нэн даруй бүрдүүлж өгдөг. Эхийн хэвлий дэх ургийн амьсгалд ихээхэн хэмжээний "гемоглобин" цусны улаан бөөм шаардагдах тул, жирэмсэн үед цус багадалт, хордлого гардаг байна. Хэрвээ үр тогтолт явагдаагүй бол умайн дотор ханын эхэсийг хуулж, "минестурац"  сарын хир болгон гадагшлуулдаг. Энэ үед умайн ханын хууралт цочролоос ихээхэн "Өвдөлт" базлалт өгөх ,"РН-5.5" хүчил шүлтийн тэнцвэр алдагдаж, бэлгийн уруул хорсох, загатнах, цагаан юм гарах, цусны эгшсэн үнэр гаргадаг. Өндгөвч "прогестрон" даавар цусанд ихэсгэж, эмэгтэйд сэтгэл санааны тогтворгүй байдал үүсгэж, шийтгэл үзүүлдэг. Энэ үед эрүүл ахуйн дэглэмийг чандлан сахихгүй бол умайн хананд үлдэц болсон гоноцитийн эсийн үлдцэд, "гонококк" нянгийн халдвар авснаас  "цагаан юм"  ихээр гарах болно.

Өндгөвчийн үрэвсэл 

Бэлгийн замаар болон цусаар дамжиж ирсэн нянгаар халдварлагдаж үрэвсэл үүсдэг. Үрэвсэл үүсэхэд дотоод шүүрлийн өөрчлөлт амархан илэрдэг. Өндгөвчид уйланхай үүсэх, өндгөвчийн хавдар болох эрсдэл их гардаг. Үйл ажиллагаа суларснаас умайн гаднах жирэмслэлт ургийн гажигтай ураг төрүүлэх шалтаг болдог.

Шинж тэмдэг

Хэвлийн доод хэсгээр өвдөлт өгч базлалт үүсгэж, хүрэн бор шүүрдэс ихээр гаргадаг. Цусанд пролактин даавар өсгөж, зарим үед хавдрын маркер СА 125 үзүүлэлтийг өсгөх, цусны өтгөрөлт ихэсгэж, айдас төрүүлэх, толгой байнга өвдөх, хий огиулах, сарын хир саатах, зүрх дэлсүүлэх, цус багадах шинж өгүүлдэг. Умайн хананд эндометрийн эсийн үржлийг түргэтгэж зангираа, соривжилт үүсгэх өөрчлөлт оруулдаг. Өндгөвчийн үйл ажиллагааны хямралаас болж цусанд пролактин даавар их болох тусам өнчин тархины уйланхай үүсгэх талтай.

Урьдчилан сэргийлэлт

Хөлний ул болон доороосоо даарахгүй байх, шээс бэлгийн замын өвчинд нэрвэгдэхгүй байх, охидын болон эмэгтэйчүүдийн эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх шаардлагатай.

 

 

 

   Хүний их эмч : Б.БАТ-ОРГИЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
gb:heregtei medeelel baina 2016-05-30
Ө:Би савны гадуур жирэмслэлт болоод 2 өндгөвчөө авхуулсан үүүнээс болоод эмэгтэй хүнд өөрчлөлт гардаг уу мөн доошоо бужигнасан цагаан юм гараад их захтнаад байх юм 2018-12-01
mandshir:bat orgil emch tanii dugaar hed we minii dugaar 88295750 tanaas zowolgoo awmaar baina 2021-09-14
DR. PRADHAN:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2022-11-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?