"АРБИДОЛ" ЭМИЙГ ӨВӨРМӨЦ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗААЛТААС ...

2021-09-16  

Арбидол эмийг коронавирусний эмчилгээнээс хассан зүйл огт байхгүйг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ. 

Иргэдийн дунд арбидол эмийг коронавирусний эмчилгээнд ашиглахаа больсон гэх ташаа мэдээлэл тархаад буйг тэрээр залруулсан юм. Тэрбээр, "ЭМЯ-наас сүүлийн хоёр хоногийн хугацаанд энэ асуудлаар тайлбар өгч байгаа. Арбидол эмийг ковидын эмчилгээнээс хасаагүй. Зөвхөн өвөрмөц эмчилгээний заалтаас хасаж өргөн хүрээний эмчилгээний төрөлд оруулсан. Ингэснээр, ганцхан ковид биш, томуу, томуу төст өвчний үед хэрэглэх боломжтой болж байгаа юм" хэмээн тайлбар өглөө.

Мөн тэрээр, Сангийн сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар, өрхийн хяналтад эмчлүүлж байгаа нэг иргэний эмийн багцад 7 дугаар сараас 160 мянган төгрөгийн санхүүжилт олгож байгааг тэмдэглэв. Өмнө нь багц эмийн зардал 70 мянган төгрөг байсныг ийнхүү нэмэгдүүлжээ. Тухайн эмийн багцаас гадна түргэвчилсэн тестийн нөөц бүрдүүлэх хангалттай санхүүжилт байгааг тодотгоод, коронавируст халдварын эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн, ойрын хавьтал болсон иргэнийг өрхийн эмнэлэгтээ очиж түргэвчилсэн шинжилгээ өгөхөд үнэ төлбөргүй, бүрэн нээлттэй гэдгийг хэллээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?