Д.ЗОРИГТ : НАДАД ОФФШОР ДАНС БАЙХГҮЙ, ЭНЭ БОЛ ГҮТГЭЛЭГ

2016-05-27  

-Таныг оффшор данстай гэх мэдээлэл цацагдаад хэд хонолоо. Манай сайтын уншигчдад энэ талаар тайлбар өгнө үү?

-Надад ямар ч оффшор данс байхгүй. Энэ бол цэвэр гүтгэлэг. Сүүлийн үед оффшор данстай болгох, оффшор данстай хүнийг үл бүтэх хүн болгож харагдуулах хандлага дэлгэрлээ. Тэгээд оффшор гэсэн нэр хаяг зүүж, тодорхой хүнийг харлуулах зорилгоор энэ ажлыг зохион байгуулалттай хийж байна гэж харж байна. Дахиад хэлье, надад ямар ч оффшор данс байхгүй.

- Улс төрчид шүүхэд хандах болсон. Сонгуулийн хууль ч их хатуу гарсан байгаа?

-Надад шүүхээр явах бодол алга. Уулзаж буй завшааныг ашиглаад хэлэхэд, гүтгэлгээр хол явахгүй гэдгийг үүнийг хийж буй нөхдөд дамжуулья.

- Гэхдээ л тодорхой баримт нийтэлсэн байна лээ. Сансрын геологи хайгууль гэсэн компани танд байдаг юм биш үү?

-Байсаан, байсан. Гэхдээ энэ бол бичээд байгаа шиг оффшор компани биш. Оффшор гэдэг бол гадаадад, татваргүй бүсэд байрладаг компанийг хэлдэг. Үүнийг буруутгаад байх зүйл байхгүй, ер нь. Бизнесийн орчинд бүгд хүлээн зөвшөөрдөг. Ихэнх том компани энэ замаар л явдаг. Харин дурдаад буй Сансрын Геологи Судалгааны компанийн хувьцааг би 2000 оны дундуур эзэмшиж байсан нь үнэн. Тэр үед би, улс төрөөс хол, ердийн л нэг бизнесмэн байсан. Гэхдээ энэ компани маань Монгол улсдаа бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн татварын албанд харьяалалтай байсан. Тэгэхээр оффшорт ямар ч хамаагүй.

- З0 сая ам.доллар гэсэн тоо тэнд бас харагдсан?

- Аан, тэр бол, Хөрөнгө оруулалт татах ерөнхий хэлцэлд тусгагдсан тоо юм. Цаасан дээр л буусан тоо гэж хэлж болно. Хөрөнгө оруулалт хийж болох юм, тэгвэл 30 сая ам.доллар оруулна л гэж тусгаж байсан эхлэл. Гэхдээ энэ санамж нь гэрээ болж хөгжөөгүй, өөрөөр хэлбэл ажил хэрэг болоогүй гэсэн үг. Тиймээс энэ тоо юу ч хэлэхгүй. Тэнд яригдаад буй, 2007 онд хөрөнгө оруулах гэж хэлэлцээр хийж байсан Smart rich Energy компани бол Оффшор компани байсныг үгүйгэхгүй. Энэ компанийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас ч олж болно. Ганц л зүйл нэмж хэлье. Сонгууль хаяанд тулсан байна. Бие биенээ гүтгэх уралдаанд би оролцохгүй. Харин улс орноо хөгжүүлэх уралдаанд өрсөлдөхийг бусдадаа уриалж байна.

- Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

- Баярлалаа

 

 

 

Ярилцсан Ц.БАТТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Гүтгэх гэдэг бол гэмт хэрэг. 2016-05-27
Зочин :Дуугүй сууж болохгүй. Гүтгэлгийг хариулах нь зөв 2016-05-27
Зочин:Эрчим хүчийг өрнөөс нь салгасан хүн шүү. Энэ Зоригт бол. 2016-05-27
Няцаалт сайн хий:Хүний нэр төрийг гутаан доромжилдог, гүтгэдэг махны машинууд ажиллаж байгаа шүү. Бүх чадлаараа няцаалт хийх хэрэгтэй. 2016-05-27
Tailbaralaj bai l daa:Songuul duhhuur l boon gutgeleg boon hardalt 2016-05-27
onon:hamgiin bolomjiin hun gej boddog shuu! amjilt! 2016-05-27
тангад:ингэж улайм цайм монголчуудыг доош хийж чадаж байх шив жирийн бизнесмэн ингэж татвараас зугтана гэж байхгүй хөрөнгө оруулалт энэ оффшороос орсон бол бол хэн нэгний татваргүй мөнгийг угааж байгаа бас луйвар манайд угааж байгаа нууц дансны мөнгө ш дээ 2016-05-27
jjjjjj:songuuli dohood ireheer ulaan tsagaan gvtgeleg herees hetreh yum daa. Zorigt said bolood ene salbariin hogjliig uragshluulsan uu gehes hoishluulaagvi 2016-05-27
Зочин:Жинхэнэ мурийтай тоглоомчин шүү дээ. 2016-05-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?