Ковид-19 халдвараар өвчилсөний дараа урхаг, архагших шинж тэмдэгүүд, өвдөлт өвчлөл нэмэгдсээр байна. ОУ-ын клиник судалгаа хийгдсээр байна. Манай орны эмч, дархалаа судлаачид, мэргэшссэн эмч нар судлаачид, дүрс оношлогооныхон мэргэжлийн түвшинд судалгаа хийсээр байна.
Цар тахалд нэрвэгдээд эдгэрсэн хүмүүст янз бүрийн зовиур шаналгаа үүсээд байгааг хүмүүс өөр хоорондоо ам дамжин ярих боллоо.
Үүнээс 5 хам шинжийг тодруулан тайлбарлая:
Цус шингэлэх, өвчин намдаах эмийн эмчилгээ, зөөлөн иллэг, бумба эмчилгээг хийдэг. Цус шингэлэх эмчилгээнд жимсний ханд шүүс, эмчийн заавраар хэргэлэх эмчилгээнд химийн эм аспирин, нурофен, зэрэг бусад аналетик төрлийн эмнүүд, монгол эм задь 5, чун 5, норов 7, гурван үрийн тан, мана 4, механик эмчилгээнд бумба тавих эмчилгээ үр дүнтэй.
Уушги, гуурсан хоолойн тэлэлтийг багасгах, амьсгалд оролцох цулцанг цэвэршүүлэх, цэр ховхлох, хий ханиалга дарах, холбогч эдийн хатуурлыг багасгах, үрэвсэл өвчнийг намдаах эмнүүдийг хэрэглэхээс гадна утлага, амьсгалын дасгал, цэвэр агаарт алхах, өөрт таарсан дасгал хөдөлгөөнийг хийх, цээжний доргиох массаж, зөгийн балтай татлага, бумба тавих эмчилгээ үр дүнтэй.
Эмчийн заавраар хэргэлэх эмчилгээнд химийн эм үрэвсэл намдаах, цус шингэлэх, өвдөлт намдаах, харшлын эсрэг эмийн төрлүүд, монгол эмэнд лишь 6, гүргэм, задь 5, чун 9, барагшун, агар 35, 3 үрийн тан, зэрэг олон эм бий. Хүчилтөрөгчийн хангалт өгөх өтгөрүүлэгчтэй аппарат, хүчилтөрөгчийн эмчилгээ, барокамер зэргээр эмчилдэг. Рашаан сувилалд сэргээн засах эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
Эд эсийн амьсгалыг хоёрдогч амьсгал гэдгээр тодорхойлж болно. Хүн гүйх, ширүүхэн алхахад амьсгаадалт ихсэж, хөлийн булчин зангирч өвддөг. Хэсэг амарч суугаад дахин ширүүн алхах, гүйхэд амьсгаа задарсан шинж өгч хөлөрч, ядаргаа багсаж эхэлдэг. Энэ нь эд эсэд хүчилтөрөгчийн хангамж өгөх улаан бөөмийн тоо олширч хоёрдогч амьсгалыг эхлүүлдэг. Тэгтэл цар тахалын дараа эд эсийн амьсгалд сааталд орох шалтгаан эсийн бодсын солилцоо өвдөлт хийн судал хаагдаж, судас, мэдрэлийн хавагналт үүссэнээс үе мөч, булчин-шөрмөсний ачаалал ихдэж, суудлын мэдрэлийн болон судас дагсан хүчтэй өвдөлтийг үүсгэдэг байна. Энэ хам шинжийн эмийн эмчилгээ дээрхи хам шинжүүдийн эмийн эмчилгээнээс гадна механик эмчилгээ шавар, лааны тос, бигнүүр эмчилгээ, бумба, хануур, зүү эмчилгээ мэдрэл-судасны хавагналтыг арилгаж өгнө.
Нас ахисан, жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдэд дотоод шүүрлийн хямралд ордог. Энэ дотоод шүүрлийн эрхтний удирдаач болсон бамбай булчирхайн хямралтай байх үед ковид-19 өвчилсөн тохиолдолд энэ хам шинж улам тод илэрч байна. Дотоод шүүрлийн хямралтай, чихрийн шижингийн хам шинжтэй хавсарсан шинжүүд тод илэрч, эрдсийн дутагдалд орсоор байгааг судлаач нар бичсээр байна. Эхлээд жирэмсэн эхчүүдийн эхэн болон сүүл үеийн хордлогын ихссэн урвалжийг маш хурдан намдаах, хордлого тайлах эмчилгээг хийлгэх, цусан дахь чихрийн ханамжтай улаан бөөмийг багасгах, дааврын нөхөлт эмчилгээг хийлгэхгүй бол ураг зулбах, дутуу төрөх, эхэс ховхрох хүндэрлүүд гардаг байна.
Байнгийн дотоод шүүрлийн болон эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд эмчилгээ хийлгэж байх, гэрийн нөхцөлд эмчлэх эмчилгээний үр дүнтэй арга нь өнжөөд, нурууны шулуун булчинд бумба тавиулах юм.
Ковид- 19 өвчилсөн үед хамар битүүрэх, үнэр, амт, мэдрэхгүй чих дүлийрэх, шуугих шинж нь дунд чихний даралт ихсэж, сонсголын эрхтэн алх, дөшний үйл ажиллагааны хямрал болсоноор толгой байнга өвдөх, явахад толгой эргэх, гуйвах зэрэг тэнцвэрийн эрхтний хямрал үүсч, улмаар өнчин тархины үйл ажиллагаанд нөлөөлөх хам шинжийг үүсгэж байна.
Энэ хам шинжийг арилгахын тул чих хамар хоолойн эмчийн хяналтанд эмчилүүлнэ.
Бусад эрхтэнд нөлөөлж байгаа олон хам шинжийг дараагийн зөвлөгөөнд оруулах болно.
Хүний их эмч Б.Бат-Оргил.