ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ХҮН АМЫН 50 ХУВЬ НЬ ГУРАВДУГААР ТУНДАА ХАМРАГДВАЛ ЗАРИМ НЭГ ХЯЗГААРЛАЛТЫГ ЦУЦАЛНА

2021-10-27  

Коронавирусний халдвараас урьдчилсан сэргийлэх, хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохион байгуулах түр журмыг шинэчлэн батлахыг Засгийн газраас УОК-т үүрэг болгожээ.

Энэ талаар УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү Засгийн газрын хуралдааны өнөөдрийн шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Дээрх журмыг коронавирусний вакцинжуулалт эхлээгүй, халдварын тархалт дөнгөж эхэлж байсан үед баталсан бөгөөд одоо үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан өөрчлөх шаардлагатай гэж үзжээ. 

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү, “Коронавирусний халдвар анх гарч байснаасаа хойш хэд хэдэн удаа мутацид орж өөрчлөгдсөн нь вакцины нөлөөг бууруулж байна. Монгол Улсад энэ оны 5, 6 дугаар сард “альфа” хувилбар тархаж байсан бол 8, 9 дүгээр сард “дельта” хувилбар тархсан. Тиймээс УОК болон эрүүл мэндийн байгууллагын судалгаанд үндэслэн сэдээх буюу гуравдугаар тунд иргэдээ хамруулж байна. Монгол Улсын иргэд вакцинд идэвхтэй хамрагдсаны үр дүнд тодорхой хэмжээгээр байгууллагуудын үйл ажиллагааг нээж байгааг онцлох нь зөв” гэлээ.

Мэдээллийнхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR UROLOGIST:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2021-11-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?