Манай улс энэ сард БНХАУ-аас төмөр замаар ачаа татан авахаар 300 вагоны захиалга өгөөд байна. Галт тэргээр нэн түрүүнд эм, эмнэлгийн хэрэгсэл, хүнсний бараа бүтээгдэхүүн татан авах юм.
Тусгай үүргийн нислэгээр агаарын тээврээс гадна ийнхүү төмөр замаар бараа бүтээгдэхүүн үргэлжлүүлэн татан авах талаар коронавируст халдвараас сэргийлэн тэмцэж хариу үйл ажиллагаа авах Түр хороо хуралдаж шийдээд байна. Тус хороо тасалдаж байгаа болон тасалдаж болзошгүй 18 төрлийн эм тариа, 10 төрлийн эмийн хэрэгслийн судалгааг гаргажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ