Б.БАТ-ОРГИЛ /хүний их эмч/: ЭРҮҮЛ МЭНДЙИН ШИНЖЛЭХ УХААНЫГ ҮЛ ТООГЧ, ИХ МЭДЭГЧ НАР

2021-11-23  

 Дэлхий даяар дахин дахин давалгаа үүсгэж байгаа цар тахалын эсрэг сэлүүрдэх тэмцэх зэвсэг бол АШУ-ны ололт, цөмийн зэвсэг бол “Вакцин”.Дэлхийн орон бүрт хүний амь эрсдсээр байгаа өнөө үед вакцин л хэрэгтэй.

 “Испанка” гэх цар тахал цэнхэр гарагийн 45 сая хүний амийг авч одсон. Энэ цагаас эхлэн үл үзэгдэх дайснуудтай тэмцэлдэх зэвсэг вакцин гаргаж авсанаар хүн төрөлхтөнийг эрүүл байлгах энэ чиглэлээр бодлого боловсруулдаг ДЭМБ үүсч хөгжсөн түүхэн замналтай судалгааны томоохон төв, эрүүл мэндийн байгуулга бүрт төсөл хэрэгжүүлж, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны хүртээмж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилттой ажиллаж байгаагийн нэг хэлбэр дэлхийн хүн амыг вакцинжуулах хөтөлбөр юм.