П.БҮРЭНЖАРГАЛ ЭМЧ " АЗИ-НОМХОН ДАЛАЙН НҮДНИЙ ЭМЧ НАРЫН АКАДЕМИЙН " ДЭЭД ШАГНАЛЫГ ХҮРТЛЭЭ

2022-01-01  

 Хоёр жил гарны өмнө Улсын Нэгдүгээр Клиникийн Нүдний тасгийн эрхлэгч Пэлжээгийн Бүрэнжаргал эмчийг "Комментатор" нэвтрүүлэгтээ урьж ярилцсан билээ. Бүрэнжаргал эмч хуучнаар ЗСБНХУ-ын Анагаахын Дээд Сургуульд эмчийн мэргэжил эзэмшсэн ( 1985) цагаас Улсын Нэгдүгээр Клиникийн Нүдний тасагт 37 дахь жилдээ нүдний эмчээр тасралтгүй ажиллаж буй. - Нүдний хагалгаа бол тархины хагалгаа хийхээс нарийн. Энэ бол маш өндөр ур чадвар шаарддаг гэж П. Бүрэнжаргал эмч хэлсэн. П.Бүрэнжаргал эмч мэргэжлээрээ АНУ, Энэтхэг, Өмнөд Солонгост суралцаж, тэдгээр улсын эмч нарын хамт тухайн улсад мэс засал хийх эрхийг эдэлсэн цөөн монгол эмчийн нэг. Тэрбээр нүдний чиглэлээр өөрөө дэлхийн нарийн мэргэжлийн эмч нартай мөр зэрэгцсэн төдийгүй, олон шавь төрүүлж, Монголын нүдний анагаах эмчлэх ухааныг дэлхийн түвшинд хүргэж чадсан чадварлаг багш, удирдагч гэдгээ өнгөрсөн хугацаанд давхар харуулсан. - Монгол хүн элэг, бөөр зүрх, тархи гээд олон өвчнөөр элэг нэгт монголчууд гадагшаа явж эмчлүүлж байна. Харин нүдний өвчнөөр гадагшаа явах шаардлагагүй болсон. Монголын нүдний эмчилгээ дэлхийн түвшинд хүрсэн. Бүхий л хагалгааг хийх нарийн багаж төхөөрөмжтэй болсон. Эмч нар ч дэлхийн түвшинд хүрсэн гэж тухайн үед нэвтрүүлэгт орохдоо хэлэхийг нь сонсоод П.Бүрэнжаргал эмчээр бахархах сэтгэл төрсөн. Төдөлгүй, аль ч улсын эрүүл мэндийн салбар гаднаас хамааралгүй байх ёстой гэдгийг Ковид ч шахаж шаардан, Монголын эрүүл мэндийн салбараас сүүлийн 2 жилд шалгалт авлаа. Энэ шалгалтыг эрүүл мэндийн салбараас Монголын нүдний эмч нар саадгүй давж, монголчуудынхаа санааг амраасан. Монголын нүдний эмч нарын энэхүү амжилтыг хамгийн түрүүнд олж харж, үнэлсэн байгууллага бол Ази- Номхон далайн нүдний эмч нарын Академи юм. Монгол улсад болон бүс нутагтаа нүдний анагаах эмчлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр, гавьяа зүтгэлийг үнэлэн Ази-Номхон далайн орны нүдний эмч нарын Академиас хоёр жил тутамд нэг удаа бүс нутгийн эмчид олгодог " Анагаахын дээд үйлчилгээ" мэргэжлийн дээд шагналаа Монголын нүдний эмч П.Бүрэнжаргалд нэр цохон олгосон баяртай мэдээг 2022 оны анхны өдрийн өөдрөг мэдээ болгон Монголчуудынхаа сонорыг мялаая. Энэхүү шагналыг Ази Номхон далайн нүдний эмч нарын Академийн Их хурлаар нэр төртэй, ёслол төгөлдөр гардуулдаг уламжлалтай ч, Ковидын улмаас шуудангаар илгээснийг Нэгдүгээр эмнэлгийн удирдлага гардуулсан байна. Өмнө нь энэ шагналыг нүдний салбараас мэндэлсэн Ардын эмч Баасанхүү хүртэж байжээ. 2021-2022 оны торгон зааг дээр ( 2021.12.30) Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган мэргэжлээрээ тив дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн П.Бүрэнжаргал эмчийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг нөхөн дуулгая. Бүрэнжаргал эмчид болон, түүгээр уламжлан Монголын нүдний эмч, сувилагч нартаа баяр хүргэе. Хоёр жилийн тэртээх Комментатор нэвтрүүлгээ дахин нэг хүргэе.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR UROLOGIST:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2022-03-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?