ТҮРҮҮ БУЛЧИРХАЙ БУЮУ МАНЖИН БУЛЧИРХАЙ

2016-06-02  

Түрүү булчирхайн бага аарцгийн хөндийд, умдагны ард, давсагны гарах хэсэгт, шээсний сүвний эхний хэсгийг ороож, байрласан дунджаар 2,5-3,5 см диаметртэй, 20 гр жинтэй, манжин хэлбэртэй, булчинлаг болон булчирхайлаг эдээс тогтсон нөхөн үржихүйн үйл ажиллагаанд онцгой үүрэг гүйцэтгэдэг эрхтэн юм.

Үүргийн хувьд булчирхайлаг эдээс дааврууд болон шүүрэл ялгардаг. Түрүү булчирхайн шүүрэл нь үрийн шингэний 30%-ийг бүрдүүлдэг ба эр бэлгийн эсийн амьдрах нөхцөл, хөдөлгөөнийг идэвхжүүлж өгдөг. Мөн түрүү булчирхайнаас эр бэлгийн дааврын тодорхой хувь ялгардаг энэ нь бэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдахад нөлөө үзүүлнэ.

  1. Шээс савирахгүй, гоожихгүй байх үүргийг давсагны болон сүвний хуниас булчин мөн түрүү булчирхай гүйцэтгэдэг. Давсагны болон сүвний хуниас булчингийн дунд түрүү булчирхай байрладаг.
  2. Эрүүл хүний үрийн шингэн, шээс 2 холилдохгүй. Шээсний суваг нээгдэхэд үрийн шингэн гаргах суваг хаагдана. Үрийн шингэн гарахад шээсний суваг хаагдах энэ үүргийг түрүү булчирхай гүйцэтгэдэг.
  3. Үрийн шингэнийг хуримтлуулж гадагшлуулах үүргийг гүйцэтгэнэ. Түрүү булчирхайн үрэвсэл үүсгэх олон шалтгаан хүчин зүйл байдаг. Хамгийн гол нь нянгаар өвчлөх ба нян нь цусаар, лимфээр,сувгаар дамжиж түрүү булчирхайг өвчлүүлдэг. 

Даарч, хөрөх мөн архинаас ч болж үрэвсэж болно. Хамгийн гол нь бэлгийн харьцаанд тогтмол орж байгаад, больчихвол түрүү булчирхайн шүүрэл, генийн судас, үрийн шингэн, тунгалагийн шингэний зогсонгишлоос үүдээд нянгүйгээр түрүү булчирхай үрэвсэх тохиолдол бий. Тэгэхээр түрүү булчирхайн үрэвсэл заавал бэлгийн замын эсвэл нянгийн гаралтай байх албагүй. Үүнийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй.

Ерөнхий илрэх шинж

-Цавь руу хатгаж, янгинаж өвдөх
-Шодой болон төмсөг, хошного орчим өвдөх
-Шөнө олон удаа босч шээх,ойрхон ойрхон шээх
-Шээс цустай гарах,шээсний дараа шээс үлдсэн мэт санагдах
-Шээхэд өвдөх, шээс удаан тасалдаж, дүлүүлж гарах
-Ууцаар өвдөх
-Бэлгийн чадавх буурах, үрийн шингэний гаралт багасах, үрийн шингэн цустай гарах, гэх мэт шинж тэмдгүүд илрэхэд түрүү булчирхайн үрэвсэл гэж сэжиглээд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

  • Эмч шулуун гэдсээр түрүү булчирхайг тэмтрэн үзэх, шээсний ариун байдал, түрүү булчирхайн шүүрлийн шинжилгээ, PCR-ба бактерлогийн шинжилгээ, цусанд чинь түрүү булчирхайн өвөрмөц антиген хэвийн хэмжээнээс өндөр байх зэргээр оношлоно. Цусан дахь түрүү булчирхайн өвөрмөц антигена өөрийн насны түвшингээс өндөр байх нь хавдраар өвчлөх эрсдлийг харуулна. Гуравны хоёр тохиолдолд энэ нь түрүү булчирхайн үрэвсэл хоргүй томролын үед ихэсдэг. Шулуун гэдсээр эмч бээлий хийж түрүү булчирхайг тэмтэрч үзэх нь зарим том эмгэг өөрчлөлтийг тэмтэрч болохоос гадна зарим жижиг зангилааг мэдрэхгүй байж болно. Мөн хэвлийн ЭХО ба шулуун гэдэсний ЭХО, СТ, MRI, эдгээрээр оношилно. 

Түрүү булчирхайн үрэвсэл, даажирч түрүү булчирхайн хавдарт амархан шилждэг. Цусанд PSA хавдрын маркер үзүүлж, байх шаардлагатай. Манжин булчирхайн хавдрын үсэрхийлэл ясанд маш хурдан тархдаг.

 Урьдчилан сэргийлэх

Бэлгийн замын өвчин элбэг тохиолдох заг хүйтэн өвчнөөр өвдсөн тохиолдолд маш хурдан эмчилгээг хийлгэж шээсний сүвийн нарийсал сорвижилтоос сэргийлэх, давсгаа чинэрүүлэхгүй шээх, давсаг их чинэрэхэд давсагны ханаар шүүдэс нэвтэрч түрүү булчирхайг үрэвсүүлдэг. Ямар нэг зовиур илрэх тохиолдолд эрэгтэйчүүдийн эмчид үзүүлж байх шаардлагатай. Ичингүйрч өвчнөө нуух нь таны залуу насыг хөгшрүүлнэ.

 

 

 

  Хүний их эмч Б.БАТ-ОРГИЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
шангаа:хая бнга шээдэг хүнд ямар эм сайн бэ хэлээд өгөөч өндөр настаи хүнд юма 2020-02-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?