Н. ӨНӨРЦЭЦЭГ: ҮХСЭН, ХЭН ТА ХОЁРЫГ ШАРК ГЭХ ЮМ БЭ? ОД БОЛЖ ЖҮЖИГЛЭСЭН ЗҮҮДНЭЭСЭЭ СЭРЦГЭЭ!!

2022-02-10  

No description available. 

Одоо энэ шимэгчдээс, цадахаа мэдэхгүй шумуулнуудаас салах цаг болсоон!!! Өмгөөлсөн, хамгаалсан пост комментууд, мэдээ гаргаад эхэлжээ. Зуд зурханаар золбин нохой зоолдог жамтай. Тэднийг өмгөөлөөд нэг хэсэг нь таван зоос олж байгаа байх чаос. Хатуу хэлье. Эдгээр эмэгтэйчүүд зүгээр нэг жирийн бизнес эрхлэгчид байсан бол ийм их хэмжээний зээл, ийм бага хүүтэй олдох уу? Бодоод үздээ. Нэгнийнх нь төрсөн ах УИХ-ын гишүүн , бүр сайдаар томилогдож асан Н.Номтойбаяр. Нөгөөгийнх нь төрсөн ээж нь Уул уурхайн дэд сайд, хожим УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Аль аль нь МАН-ын нөлөө бүхий гишүүд байв. “МАК” авсан зээлийнхээ төлөлт хийх хугацааг 3 жилээр сунгасан. Тэгсэн атлаа 10,4 сая ам долларын төлбөрийн зөрчилтэй. Сунгасан атал төлбөрөө барагдуулаагүй. Ийм юм байж болно гэж үү? Монголчуудын бондын эргэн төлөлт хаяанд ирсэн. Төлбөрөө хийх хугацаагаа гурван жилээр сунгая гэвэл тэд бидэнд салаавч өгнө биз дээ. “Монполимет” гэрээ хийгээд 64 сая ам доллар зээлсэн. Доллар авсан юм бол доллараар л буцааж төлдөг юм байгаа биздээ, энгийн логикоор. Тухайн үеийн ханшаар 110 гаруй тэрбум. Өнөөдөр Хөгжлийн банкинд төлөх мөнгө нь 112 тэрбум дутуу байна. Гэтэл долларын ханшийн зөрүү нтр гээд уйлан дуугараад байгаа бололтой. Хэнд эрхлээд байгаа юм, хөрөнгөлөг ээж ,охин хоёрын өмнөөс энгийн иргэд өрийг нь төлөх юм уу? Ингэхэд, Гарамжавын нүдийг боож, толгойд нь буу тулгаж байгаад гэрээнд гарын үсэг зуруулчихсан юм уу? Тэр эрхзүйн чадамжгүй нас биед хүрээгүй хүн үү? Доллар авч байгаа бол энэ долларыг эргээд яаж төлөхөө тохироод гарын үсэг зурсан юм байгаа биздээ. Гэрээ гэдэг бол талуудын байр суурийг, эрх ашгийг тусгасан хуулийн өмнө хүчин төгөлдөр үйлчлэх акт мөн. Түүнийг өмгөөлцгөөж байна. Тийм л юм бол , тэр өмгөөлөөд, өрөвдөөд байгаа хүмүүс нь өмнөөс нь өрийг нь ТӨЛЦГӨӨ. Одоо ус, тос нь ялгарч байна. Хэн нь нийтийн төлөө дуугардаг, хэн нь довоо шарлуулж мөнгө авч бусдыг магтдагийг сайн хараад ав!!! Аан тийм. Энэ том, мөнгөтэй хөрөнгөтэй компаниуд гэнэндээ xoxирчиxooд хууль шүүхээр явах гээд байгаа юм бишээ. Хуулийн цoopxoйгooр яаж завааруулж болдог зохиол бичдэг авторууд нь. 100 гаруй тэрбумыг төлснөөс 10 тэрбумаар нь хуулийг, хэвлэлтэй нь аргалахад болдогийг мэддэг xyлгaйчyyд, хөөш. Жирийн Дорж эдний оронд байсан бол зээлсэн тэр мөнгөөр цементийн 100 үйлдвэр бариад, хэдэн арван зуун ажлын байр бэлдээд, өрөө аль хэдийнээ жин тан төлсөн байх шүү!!! Хapaaл хэлэх гэснээ хэлээ хазлаа. Ахиад хэлье. Үхсэн , хэн та хоёрыг одоо ШАРК гэх юм бэ? Наад жүжгээ зогсоо, зүүднээсээ сэр, ард түмний боломжийг xyлгайлaгч нар аа!

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:unenschdee !!!, tanar meden budilj chudlaa yrij oorsdiigoo **** doviilge . Mongoliin ard tumen teneg bischuu !!, **** basamjil !!. Gutamschigtain tanaraas bolj bid ulam yduurdag !!!. Odoo ene bayan ger buluud uls orniig suiruulchee zogsoo. Tanariig zugeer ongoroochgui !!! charjil baigaaraa muusain chulgach , luivarchdaa!!! 2022-03-13
059:Өнөрөө Маш зөв хэлжээ....Ичдэггүй заваан өлөн гэр бүлүүд энэ мэтчилэн Монголоор дүүрэн ...Бүгд Хорвоод нүцгэн ирээд нүцгэн л буцахаас хойш... 2022-04-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?