Монгол Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт анагаах ухааны шинэ технологи нэвтэрч, мэдрэлийн навигацийн хагалгааг хийж эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсад анагаах ухааны шинэ дэвшил гарлаа. Энэ нь хамгийн сүүлийн үеийн навигацийн удирдамжийн системийг Азийн хөгжлийн банкны санхүүжүүлснээр нэвтрүүлсэн явдал юм. Өмнө нь тохиромжтой тоног төхөөрөмжгүйн улмаас зарим хавдарт хүрч чадахгүй үе байжээ. Энэ нь монголчуудыг гадаадад эмчлүүлэхээс аргагүйд хүргэсэн. Гэсэн хэдий ч өнөө үед өвчтөнүүд шинэ технологийн ачаар Монголд хамгийн сайн эмчилгээ хийлгэх боломжтой болсон байна.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр манай эмнэлэг дээр 20 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж аппаратууд нийлүүлэгдсэн. Мэс заслын микроскоп, дуран. навигацын аппарат гэх мэт. Эдгээрээс навигацын аппаратыг онцолж танилцуулахад тархины эдийн гүнд байрладаг эмгэг хүрэхэд тархины эрүүл эдийг хамгийн бага хэмжээгээр цочроодог давуу талтай. Орчин үеийн дэвшилтэт технологи юм. Тархины эдийн гүнд байрлалтай ямар нэгэн хавдар буглаа зарим нэгэн төрлийн судасны эмгэгт бид хүрэх боломжгүй байсан үе бий. Тэр үед бол хүмүүс гадагшаа эмчилгээнд явдаг байсан. Харин одоо бол заавал гадагшаа явж эмчлүүлэх шаардлагагүй болж байна.
Брайн Лаб компани нь Германы эмнэлгийн тоног төхөөрөмжөөр мэргэжсэн компани бөгөөд тэр дотроо чих хамар хоолой мэдрэлийн мэс засал, нугасны мэс заслын үед компьютерын дүрсний тусламжтайгаар мэс засал хийдэг тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компани байгаа. Өнгөрсөн 2 сард уг компанийн нэг онцлог бүтээгдэхүүн болох мэдрэлийн мэс заслын навигацын тоног төхөөрөмжийг 3-р эмнэлэг дээр суурилуулсан ба уг төхөөрөмж нь одоогоор дэлхийн стандарт болсон технологи юм. Монголдоо бол 3-р эмнэлэгт анхны бөгөөд цор ганц төхөөрөмж болж байгаа.