1-ЭЭС ДООШ НАСНЫ ХАХСАН ХҮҮХДЭД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ

2016-06-04  

Эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж

Хахалт гэдэг нь амьсгалын замд ямар нэгэн гадны биет орсноос хүүхдийн амьсгалын замын хамгийн нарийн хэсэг болох дууны хөвчин дээр очиж хагас болон бүтэн бөглөхийг хэлнэ. Энэ үед цаг алдалгүй хажуугийн асран хамгаалагчид, эцэг эхчүүд тусламж үзүүлж чаддаг байх хэрэгтэй бөгөөд зөв тусламж үзүүлээгүй үед хүүхэд хүндэрч ухаан алдах, амьсгал зүрхний үйл ажиллагаа зогсох зэрэг ноцтой хүндрэлүүд гардаг. Иймд тусламжийг зөв үзүүлэхийн тулд  дараах алхмуудыг мөрдөж  хийх нь зүйтэй юм. 

   

Сандал дээр суугаад  нэг гуяан дээрээ хүүхдийг уруу нь харуулан хэвтүүлнэ, ингэхдээ хүүхдийн толгойг  доороос нь барьж  өгнө.

Толгойг хөдөлгөөнгүй барьсны дараа нөгөө гарын алганы төвгөр хэсгээр хүүхдийн далны хооронд 5 удаа цохино. 

Дараа нь хүүхдийг дээш харуулаад амыг нь шалгана : хахсан гадны биет аманд байна уу? үгүй юу? үзнэ. Хэрвээ аманд ямар нэгэн зүйл харагдвал хурууны үзүүрээр авах боломжтой  эсэхийг харна , ингэхдээ цааш түлхэхгүй байхыг анхаарна.

Хэрвээ далны хооронд цохиод гадны биет амьсгалын замыг бөглөсөн хэвээр байвал 5 удаа цээжний шахалт хийнэ.

Хүүхдийг дээш харуулан нэг гуян дээрээ хэвтүүлнэ. Ингэхдээ нэг гараа толгойн доороос барьсан байна. Нөгөө гарын хоёр хурууг хөхний толгойг холбосон шугамын өвчүүтэй огтлолцох цэг дээр тавиад цээжийг шахна. Шахалтыг таван удаа хүүхдийн толгой руу чиглүүлэн  хийнэ.  Дараа нь амыг сайтар шалгаж, гадны биетийг болгоомжтой авна.

Хэрвээ хүүхэд хахсан хэвээр байвал далны хооронд цохих болон цээжний шахалтыг тус бүр гурав хүртэл удаа давтах буюу гадны биетийг гартал, хүүхдийг амьсгалтал үргэлжлүүлнэ. 

Хэрвээ дээрхийг гурван удаа давтан хийсний дараа хүүхэд хахсан хэвээр байвал түргэн тусламж 103 дуудна.

Түргэн тусламжийг дуудсан бол дээрх алхмуудыг үргэлжлүүлэн хийх ба амьсгалын зам чөлөөлөгдтөл эсвэл тусламж иртэл эсвэл хүүхэд ухаан алдтал үргэлжлүүлнэ.

Хэрвээ хүүхэд ухаан алдвал толгойг гэдийлгэж амьсгалж байгаа эсэхийг шалгана.

Хэрвээ амьсгалахгүй байвал Зүрх Амьсгалын Сэхээн Амилуулалтыг эхлүүлнэ. Энэ нь цээжний шахалт болон аврах амьсгалуулалт хоёрыг хослуулах хийх арга юм.

 

 

   АШУҮИС-ИЙН БАГШ С.БУРМАА 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Christiane:Санхүүгийн бүх санаа зовж байгаад баяртай байна уу, Ноён Уильямстэй холбоо барина уу. Энэхүү 50,000 еврог зээлд хамрагдах нь миний амьдралыг амтлахад хүргэсэн. Мөнгөний зээлийн санаа зовнилын хувьд түүнд хандаарай, тэр танд туслах болно. Түүний имэйл: ferlandwiliam@gmail.com 2018-02-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?