Б.Бат-Оргил /Хүний их эмч/: ҮС УНАЛТЫН ШАЛТГААН БА ТҮҮНЭЭС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨГӨӨ

2022-04-05  

 Улаанбаатар хотод /дэлхийд агаарын бохирдолтой 4 дэх хот болж байна/ 1,4 сая хүн амьдарч, барилга байгууламжинд орох элс чулуулаг, тоосонцор, автомашины түгжрэл, уурын зуух, гэр хороололын утаа зэргээс хүний биед хуримтлагдах хорт элементүүд /хар тугалга, хүнцэл, хөнгөн цагаан/ хүний биеийн эсийн хуваагдал үүсгэж, эд, эсийн үйл ажиллагааг сааруулдаг. Энэ сааралтаа арилгах гэж бие мах бодь толгойн хуйхаар, үсний булцуугаар дамжуулж хорт элементүүдийг ялгаруулдаг.  Хүний толгойн хуйх цусан хангамж ихтэй. Агаарын хуурайшилт, стресс, амьдралын буруу хэв маяг, өвчин, шампунь, үсний будаг зэрэг зүйлүүдээс шалтгаалан хуурайшилт, хагдалт үүснэ. Арьс, хуйханд ээлтэй агаарын чийг 60-65% хувь байх атал, манай оронд жилийн 4 улиралд 60% хүрэхгүй чийгшилтэй байх ба өвлийн улиралд энэ хувь улам багасдаг байна. Хүйтний улиралд цусны эргэлт муудах, арьс, хуйхны хуурайшилт илүү ихсэнэ.

     

 Амьдралын буруу хэв маягын нөлөө шууд илэрдэг хэсэг бол арьс, толгойн хуйх юм. Стресс, нойргүйтэл, тос ихтэй хооллолт хуйхны хагталтыг үүсгэнэ. Аминдэм, хүчилтөрөгч дутагдал, агаарын бохирдол, архи тамхины хор, тоосонцор амьсгал, цусны эргэлтээр дамжин хуйхаар гадагшилж тундас бохь нь хуйхыг гэмтээж байдаг. Мөн хамгаалалтын малгай, хувцас үргэлж өмсдөг хүний хуйх, үсний булцуу амьсгалын дутмагшилд орж үс халцрах нэгэн шалтгаан болно.

                

Өглөө босоод зөвхөн бүлээн усаар толгойгоо угаахад тухайн хүний үс амархан цэвэрлэгдэж ургалт сайжрана. Учир нь хуйхнаас ялгарсан тослог нь шулуун мөн нарийн ширхэгтэй үсний бүх хэсгийг амархан бүрхдэж үс хугарахгүй, салаалахгүй үсний булцуу эрүүл байдаг. Үсний хэт тослогдох буюу хуурайших шалтгаан үсний будалт, шампунь, ангижруулагч, иллэгийн тосны хэт хэрэглээнээс, тосны булчирхайн өвчлөл үүссэнээс болно. Мөн стресс, хоолны дэглэм, эм, химийн эмчилгээ, хүрээлэн буй орчны хүчин зүйлс зэрэг гадны хүчин зүйлс ихээр нөлөөлдөг. Үс бол таны гоо үзэсгэлэнгийн томоохон нэг хэсэг. Хуйх эрүүл байсан цагт бидний үс эрүүл байх ёстой.

                

 Малгай байнга өмсөх, үс хуйхны арчилгаа муу, амьсгал тэжээлийн дутагдал үүссэнээс эрчүүдийн үс уналт, халзралт маш эрчимтэй явагддаг. 35-аас дээш наснаас үс хуйхыг сайтар арчилах хэрэгтэй. Хэдийгээр шинэ үс ургаад, хуучин үс нь унаад байгаа ч тухайн үсний маань ширхэг нь нарийсдаг. Эрэгтэй хүний үс нэг унаад эхлэхээрээ ургалт удааширдаг. Ийм л учраас эрчүүд маш амархан халзардаг учир, үс унахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, нөхөн төлжүүлэхийн тулд зөвхөн бүлээн усаар толгой хуйхаа сайтар угааж байхыг зөвлөж байна. Энэ арга нь уналт, бууралтыг хойшлуулж, удаашруулах маш энгийн арга юм.

                 

Техникийн дэвшлээр үс суулгаж, өнгийг нь засч байгаа нь сайшаалтай. Гэхдээ энэ бол түр зуурын л арга. Яагаад гэвэл таны үс өөрийнхөөрөө биш гадны нөлөөтэйгөөр ургаж, олширч байна гэсэн үг.  Хуйх өвчлөх, хагталт сүүлийн үед ихсэж үсний уналт, халцралт ихэсч, үс бууралтахаас гадна хуйханд хайрст үлд их гарч байна.

 Хүзүү, сээр дагасан жижиг нарийн бичил булчингууд байдаг. Энэ булчингууд маань үс ургах уутанцарыг чөлөөтэй байлгах, цусны эргэлтийг сайжруулж, уутанцарын цэвэр байх нөхцлийг бүрдүүлж байдаг. Гэтэл энэ уутанцар булцуу бөглөрч, хатуурахад, хуйхны өвчлөл  эхэлдэг. Толгой байнга өвдөх нь, хуйх зузаарч хавантах, биеэс ялгарч гарч байгаа өвдөлт хийн судлын солилцоо алдагдаж, хуйхны мэдрэл-судасны хавагналт хүзүүний булчингийн чангаралтаас болно.

                             

 Толгойн өвдөлт, хуйхны зузаарал, эмзэглэл, хайрст үлд нь дотоод шүүрлийн хямралтай холбоотой. Хуйхны өвчлөл их зовиуртай. Хаг нь хуйхыг тослог болгож, цаг уурын янз бүрийн өөрчлөлт, наранд түлэгдэх, арьсны эсийн чийг багасгах, үс арчилгааны бүтээгдэхүүнд хэт мэдрэмтгий болох, хайрст үлдийн эхлэл болно.

Эмчилгээнд: Хагны хэт гуужилтыг арилгах, толгой өвдөлтийг намдаах, хуйхны үрэвсэл, паразитын гаралтай батга, халдвар идээлэлтийг багасгах, (толгой өвдөх), хүзүүний булчирхай, эргэлдэгч булчинг сулруулах.

Хагийг арилгахдаа: Сам, үсний алчуур, дэрний уут, малгай зэргийг тогтмол цэвэрлэж байх, тохирох үс арчилгааны бүтээгдэхүүнийг сонгох.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?