ХҮҮХДИЙН ТӨМСӨГ ХУЙХНАГТ БУУГААГҮЙ БОЛ ЯАХ ВЭ?

2016-06-06  

  Крипторхизм.

Төрсний дараах 3 сарын хугацаанд төмсөг хуухнагт байрлаагүй байх эмгэгийг крипторхизм гэж нэрлэнэ. Жирэмсний 7 дахь долоо хоногтойгоос төмсөг нь бөөрний ойролцоо үүсэх бөгөөд хүүхэд төрөхөөс өмнө 4-6 долоо хоногтойд хуухнагт байрладаг.

Гэтэл төмсөг хуухнагтаа бууж байрлаагүй хүүхдүүдийн 30%, дутуу төрсөн 3.5% гүйцэд төрсөн  хүүхдэд тохиолдоно

 

      Шалтгаан :

  • 37 долоо хоногоос өмнөх дутуу төрөлт,
  • Удамшлын түүх, (эцэг нь, гэр бүлийн доторх ах нь )
  • Ургийн хөгжлийн саатал (ихсийн дутал, ихэс ховхрох ),
  • Төмсөг буух замын механик саад,
  • Эхийн хорт зуршил ( архи, тамхины хэрэглээ),
  • Эх нь жирэмсэн үедээ парацитомол, аспирин, ибупрофен  удаан хэрэглэх,
  • Химийн хортой  болон  будаг зэрэг бодистой ажилладаг,
  • Дауны өвчин зэрэг хромосомийн эмгэг,
  • Ургийн хэвлийн даралт бага байх (хэвлийн төрөлхийн цоорхой,  хэвлийн өмнө ханын төрөлхийн ивэрхий )

Төмсөг нь буугаагүй тохиолдолд хэвлийдээ, эсвэл цавиндаа үлдсэн байна. Энэ тохиолдолд гаднаасаа дарагдаж, шахагдаж, байх ёстой орчноосоо халуун газар байгаа тул бүтэц, үйл ажиллагаа нь алдагдан үргүй болох, хожмоо хорт хавдарт шилжинэ. Энэхүү эмгэг нь нэг талын байхаас гадна баруун, зүүн хуухнагт аль алинд нь төмсөг буугаагүй байх нь нийт тохиолдлын 30%-ийг эзэлж үргүйдэлд хүрэх хүндрэл нь 70% байна.

Крипторхизмийн (төмсөг хуухнагт буугаагүй үеийн ) хүндрэлүүд нь:

  • Төмсөгний гадна талаар байрлах хүүдийд ус хурж төмсгийг дарж, шахах,
  • Төмсөг эргэж тэжээлийн дутлаас үхжил үүсэх,
  • Үргүйдэл үүсэх,
  • Хорт хавдарт шилжих нь энэхүү эмгэгийн үед 10 дахин их байна,
  • Хүүхэд сэтгэлээр унах

Хэрэв хүүхдэд энэхүү эмгэгийн шинж илэрвэл даруй эмчид хандах бөгөөд хүүхдийг 1-1.5 настайд нь мэс заслын эмчилгээ хийнэ.

 

 

 

   Төрийн шагналт хүүхдийн мэс заслын эмч Ч.ЭРДЭНЭЦЭЦЭГ                     

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ДАМБИЙ ДАРИЙМАА:Авах гэсэн мэдээллээ авлаа Одоо өрөөсөн **** буугаагүй 8 настай хүүхдийг яах ёстой вэ 2019-05-22
help:Би дутуу төрсөн нэг ****тэй насанд хүрсэн эмчид огт үзүүлж байгаагүй яаах вээ опоо 23тай саяхан эхнэр маань жирэмсэн болсон юм 2019-06-06
Benjamin:Насанд хүрсэн нэг талын **** буугаагүй хүн бвал заавал хорт хавдар асуудал үүсэх үү? 2020-03-06
Benjamin:Одоогоор ямар нэг зовиур хүндрэл мэдэгдээгүй эмнэлэгт үзүүлээгүй 23 настай одоо яаах вээ? зөвлөж тус болно уу насанд хүрсэн ийм тохиолдолд орсон олон хүн бх магадлалтай учраас гуйж бн насанд хүрсэн хүмүүст зөвлөмж өгнө үү 2020-03-06
Benjamin:Би бас дээр залуугын адилаар дутуу төрсөн гэсэн тэгээд нэг талын ****тэй хүн заавал дээрээ байгаад хавдар болох уу? эсвэл бхгүй ч бж болох уу? Хэвийн цаашдаа гэр бүл үүсгээд амьдарж болох уу? 2020-03-06
Туслан уу:Би 21 настай минийх бас нэг тал нь буугаагүй би хүүхэдтэй болж чадах уу 2020-03-10
Хорлоо:Хүүхдийн **** буусан үгүйг яаж мэдэх вэ 2020-08-10
Алтанчимэг :Энэ эмчтэй яаж уулзах вэ манай хүү 8 настай 1 **** нь буухгүй юм 2020-09-13
Алтанчимэг :Энэ эмчтэй яаж уулзах вэ манай хүү 8 настай 1 **** нь буухгүй юм 2020-09-13
Зочин:Одоо 7 сартай, 1 **** нь буугаагүй цавьндаа байна гэсэн эхогоор. Эмч 1 нас хүртэл нь ажигла, хагалгаагаар буулгана гэсэн, өөрөө буух боломж байгааа боловууу?? 2020-10-23
Сссссс:Одоо насанд хүрсэн зүүн **** буугаагүй ямар нэгэн зовиур байхгүй хүүхэдтэй болох болвуу ямар нэгэн зөвөлгөө өгөөч эмчлэх хагалгаа хийлгээ болох уу 2023-03-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?