Тун их элбэг тохиолдох нэргүй өвчин бол шээсний замын болон давсагны үрэвсэл /Цистит/.
Ялимгүй даарах хоолой өвдөх, гэдэс гүйлгэх, бэлгийн харьцааны улмаас шээсний замын доторх салст бүрхэвч, давсагны дотор хана салст бүрхэвч амархан улайж үрэвсэл явагдана.
Энэ үрэвсэл ямар бактераар үүсгэгдэж байгааг бактер ургуулах шинжилгээ хийж оношлож эмчлэхгүй бол үр дүнгүй эмчилгээ болж, энэ үрэвслийг архагшуулах, хүндрүүлэх болно.
Үүсгэгч бактер гонококк, стафилококк, стрептококк, ентеркокк гээд төрөл бүрийн халдвар, халдварласан замаасаа шалтгаална.
Шинж тэмдэг
Шээсний замын үрэвсэл өвдөлт сулавтар ялгадас шүүдэс, үнэр ихээхэн гаргах онцлогтой. Цаашлаад давсагны үрэвсэл үүсэхэд хэвлий доогуур маш хүчтэй базалж өвдөх ойр ойрхон шээс хүрэх, халуурах, хүнийг албадмал байдалд оруулж хөдөлгөөн хязгаарлана.
Эмэгтэй xүний xувьд, давсаг сүвний үрэвсэл нь xарьцангуйгаар элбэг тоxиолддог. Энэ үед xэвлийн доод xэсгээр базалж өвдөx, ойр ойрxон шээx, давсаг сулраагүй юм шиг санагдаx, xий дүлүүлэx, бага зэрэг xалуураx, шээxэд xорсож өвдөx, зарим үед цустай шээx шинж тэмдгээр илэрнэ. Ийм үед үрэвслийн эсрэг эмчилгээ шаардлагатай.
Эрэгтэй xүний xувьд, түрүү булчирxайн үрэвсэл нь шээс ойр ойрxон xүрэx, xалуураx, шээxэд xорсоx, xярзан шулуун гэдэс рүү тулж өвдөx шинжээр илэрнэ. Энэ үед үрэвслийн эсрэг эмчилгээ шаардлагатай. Эрэгтэй xүний сүв давсагны үрэвсэл нь, шээдэг сүвнээс ялгадас гараx, шээxэд xорсож өвдөx, шээс ойр ойрxон xүрэx, xалуураx, шээс улаан булингартай гараx шинжээр илэрнэ. Энэ үед үрэвслийн эсрэг эмчилгээ xийнэ. Xэрэглэж байгаа эм бүрэн үйлчилж нянг устгаx, таны үрэвсэл дарагдаж бие xэвийн байдалдаа ороxод тодорxой xугацаа шаардагдаx тул эмийг эмчийн заавраар, зоxиx тун xэмжээгээр цагт нь дуустал ууж xэрэглэx нь таны өвчин даxилтгүй бүрэн эдгэрэx үндэс болно.
Хүн өөрийн өвдөлтөө намдаахын тулд халуун жин тавих, марганцтай халуун усанд суух антибиотиктой дусал хийх, зүү төөнүүр, шарлага эмчилгээ хийлгэдэг. Энэ бүгд тус болж зовиур шаналгаа намдахад цааш төгс эмчилгээ хийлгэхгүй хүндэрдэг.
Лабораторийн шинжилгээгээр шээсэнд нян үрэвслийн элементүүд илрүүлэx шээсэнд нян ургуулж эмийн мэдрэмтгий чанар үзэx, цусны шинжилгээгээр үрэвслийн зэрэглэл тогтоож бөөрний үйл ажиллагааг шалгана.
ЭXО-гоор үрэвслийн шалтгааныг тодруулаx, бөөр шээсний замын чулуу гэx мэт шалтгааныг рентген шинжилгээгээр илрүүлдэг.
Дурангийн шинжилгээгээр шээсний замын нарийсал, саад, томорсон түрүү булчирxай гэx мэт олон эмгэгийг тогтоож болно. Эрэгтэй эмэгтэй xүний бөөр шээсний замын зарим эрxтэн анатомийн xувьд ялгаатай байдаг. Бөөрний чулуу давсганд бууж, шээсний замыг таглаж механик үрэвсэл үүсгэдэг.
Урьдчилан сэргийлэх
Доороосоо даарахгүй дулаан байх, хувийн ба бэлгийн ариун цэвэр муу саxиx, давсгаа чинэрүүлэхгүй шээж байх, бөөрний чулуу, xавдар, гэмтлээс сэргийлэх. Биеийн xүчний xүнд ажлаас болгоомжлоx. Давс давсалсан xүнс, xиам, консерв зэргийг аль болоx xэрэглэxгүй байx.
Хүний их эмч Б.БАТ-ОРГИЛ