ТАРХИНЫ ДОРГИЛТ

2016-06-08  

Хүүхдийн хөдөлгөөн маш хурдан. Нүд ирмэхийн зуурт л толгойгоороо түгхийнэ. Өвдсөн хүүхэд ээрч хөхөртлөө уйлдаг.

Сандарсан эцэг эх, эмээ өвөө сэгсэрч нэг үзнэ. Нэн түрүүн тархи нь доргичихлоо "Бариач байна уу?". Бариач байхгүй бол эмч, домч гээд гүйнэ. 

Хүүхдийг уначихаад ухаан алдчихвал, сэгсэрч болохгүй. Аль болох хурдан толгойны зураг томограмм, рентген зургийг авахуулж, гавал ясанд цууралт цөмрөлт байна уу?. Тархины аль нэг хэсэгт цус харвалт байна уу? гэдгийг оношлуулах хэрэгтэй. Хэрвээ гавал яс бүтэн байвал хөдөлгөхгүй ажиглалт хийнэ.

Тархины доргилт гэдэг нь : Тархины үйл ажиллагааг хэвийн явуулах, тархины даралтыг зохицуулах, "Өлгий" болсон тархины шингэн тархины эд эсийн гэмтэл, үрэвсэл, эмгэгийн улмаас цалгиж тархины даралт ихсэж, багасах хам шинжийг хэлнэ.

Энэ хам шинж нь : Огиулах бөөлжих, толгой лугшин өвдөх, биеийн тэнцвэр алдагдах, толгой эргэх, ухаан алдах нүд харанхуйлах, цусны даралт тогтворгүй болох, хуйх хавагнах, чих шуугих, дүлийрэх, хөл гар сулрах, мэдээ алдрах, хуян ихдэх шинж өгдөг.

Яаралтай тусламж үзүүлсний дараа тархины гэмтэл бага, цус харвалт, гавал ясны цууралт байхгүй бол эмч хүн бариа заслыг хийх шаардлагатай. Бариа заслыг хийхдээ толгойг сэгсэрч хөлийн уланд банз тавин цохиж доргиож болохгүй. Шилний хоёр талын хонхроос гарах чихний том мэдрэл, өрцний мэдрэлд зөөлөн дарж, дунд чихний даралтыг зохицуулан, өрцний агшилтыг багасгаж, зогсох, огиулахыг намдаана.

Хүзүүний артерийн судсанд байрлах "Варорецептор" дээр зөөлөн даралт өгч, тунгалгийн болон цусны даралтыг зохицуулна.

Бамбай булчирхайд зөөлөн иллэг хийж биеийн дааврын зохицуулга хийж өвдөлт хийн судлыг онгойлгож эрч хүчийг хуримтлуулна.  Хамрын 2 талын болон чихний урьдах, гурвалсан мэдрэл гардаг цэгүүд дээр иллэг хийж, хүний бие махбодиос гарах "Интерферон" био идэвхийг сэрээж тархины үрэвслийг намдаана. Хуян арилгах зөөлөн иллэгээр хуйхны хавагналт арилгаж, нүдний даралтыг зохицуулдаг. Эмийн эмчилгээг хавсран явуулах хэрэгтэй.

Анхааруулга : Хуйх хавантай байхад улаан утсаар хэмжиж, хуйхны хаван буусны дараа дахин хэмжилт хийж ид шидийг үзүүлэгч бариач олон байдгийг анхаар. Бариачийн балаг хүнийг тахир, дутуу болгосон тохиолдол олон байдаг шүү. Хүүхэд, залуу нас гэмтэл ослоос холуур байх учиртай.   

 

 

  Хүний их эмч : Б.БАТ-ОРГИЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
uuganbaatar:4sar tolgoi ergej bn dotor muhairad zvrh hurdan tsohilod bhin ali emneleg hadah ve 2018-05-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?