Чингис бондоос эмийн үйлдвэрүүдийг дэмжсэнээр Монгол Улс анх удаа эм, био бэлдмэл, протез, дуслыг дотооддоо үйлдвэрлэдэг болсон билээ. Цаашид монгол анагаах ухааны өв уламжлалыг ашиглан, уламжлалт эмийг гадаадад экспортолж, гаднаас ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх боломжийг Ардчилсан нам хийх гэж байна. Эмийн аж үйлдвэрийн салбарын хөгжлийг дэмжиж, холбогдох эрх зүйн орчинг бий болгоно.
Зүүн бүсэд газрын тос боловсруулах үйлдвэр Говийн бүсэд хүнд аж үйлдвэрүүд Баруун аймгуудад барилгын материал, цементийн болон нефть боловсруулах үйлдвэрүүд Дархан-Сэлэнгэ-Эрдэнэтийн бүсэд хар төмөрлөгийн цогцолбор байгуулах юм.
Н.ЖАРГАЛ