"ТОЛГОЙ ӨВДӨӨД БАЙНА ЯАХ ВЭ?"

2016-06-13  

Толгой өвдөлт их олон тайлбартай. Халуудана, ханиад хүрнэ, шартана, даралт ихсээд, тархи доргиод, өлсөөд, үдийн цай холдоод, даараад, мэдрэлтээд, асуудалд ороод, загнуулаад, зодуулаад, тунирхаад, тураад, баашлаад, тоглоод, хуралдаад, хэт их ажиллаад гэх мэт шалтгаанаас болоод толгой өвддөг. 

Харин эмчилгээ нилээд шаардлагатай толгойны өвдөлтөд дэлхийн эрүүл мэндийн томоохон судалгаа, шинжилгээ эмчилгээ бүхий хэдэн нэршил бүхий өвчнүүд байдаг.

ҮҮНД :

 Алзхаймарын өвчин

Голдуу 60 наснаас дээш илэрдэг ч цөөхөн тохилдолд хүүхэд залууст илэрдэг. Мэдрэлийн эмгэгшил "Салга" өвчний шинж. Өвчлөх шалтгаан тогтоогдоогүй. Толгой өвдөлт намдахгүй байнга нэг жигд байдаг. Ой санамж муудаж, яваандаа сэтгэл санаа тогтворгүй, депрессд орох, хий юм харах зэрэг шинж илэрдэг. Эмчилгээний үр дүн муутай. Хордлого тайлах эмчилгээ, тусгай хоолны дэглэмтэй.                                   

Цус харвалт 

60-70 насанд тохиолдох боловч 10 насаар залуужаад байна. Сахарын өвчтэй, даралт ихтэй, архи, тамхи ихээр хэрэглэдэг, дотоод шүүрлийн булчирхайн өвчтэй хүмүүст, судасны хатуурал, цүлхэнтэй хүмүүст тохиолдоно.                                                                              

Паркинсоны өвчин

Мэдрэлийн эмгэгшил, булчингийн хатуурал  "Хүчтэй салга"  хөдөлгөөний саатлын өвчин 50 гарсан хүмүүст илэрдэг 40 наснаас өвчний шинж илэрдэг. Маш амархан ядарч, бие сулрах, толгой өвдөх, үе мөчний өвдөлт, ревматизмын шинжтэй, хөдөлгөөний эвсэл алдагдаж, хөгшрөлт, хөшилт гарна. Хөдөлгөөний тэнцвэр алдагдаж эхэлдэг. Эрт сайтар оношлоод эмчилгээ хийлгээд байхад өвчний шинж багасдаг.

Тархины уйланхай 

Маш хүчтэй толгойн өвдөлт өглөөгүүр эхэлдэг. Толгой эргээд тэнцвэр алдаж, орчин тойрны юмс эргэлдэнэ. Дотоод шүүрлийн маш их хямралд ордог. 10 хүртэл насны хүүхдүүд, 60 дээш насны хүмүүст тод илэрдэг. Эмгэг "Уналт" их өгдөг болно. Эрт оношлож эмийн болон хагалгаа хийж эмчилдэг.

Тархины мэдрэлийн судлын хатуурал

Мэдрэлийн судлын сувагт шөрмөслөг хатуурал болдог. Гол шинж нь толгой эргэлт, өвдөлт.

Мененгит

"Niesseria Menengitidis" мененгококк бактериар үүсгэгдэх, тархи нугасны үрэвсэлт өвчин хүүхдүүдэд голдуу тохиолдоно. Өндөр халуунтай таталт өгдөг. Толгойг тонгойлгоход их өвчтэй байдгаар нь оношлоно.

Тархины артерийн цүлхэн

Артерийн судасны эмгэг. Хөдлөх, ханиахад хүчтэй өвдөнө. Түр хугацааны ухаан алдалт өгнө. Эрт оношлуулж эмийн болон мэс заслын хагалгаа хийлгэх шаардлагатай

"Хачиг"  Хуйханд шигдсэнээс вирусийн халдвар авч тархи, нугасны үрэвссэнээр толгойн өвчин эхэлдэг. Хачгийг бүтнээр авах. Үрэвсэл дарах эмчилгээ хийнэ. 

Дунд чихний даралт, чихний мэдрэлийн үрэвслийн шалтгаанаас толгой өвдөж эргэдэг

Эдгээр өвчнүүд дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллагын анхааралд байдаг байна. Бидэнд тохиолдох толгой өвдөлт голдуу "Хий шар","Хуян"-гаас болдог. Хоол боловсруулах эрхтний хямралаас цус өтгөрч тархины судас агшилтаас толгой өвдөхийг "Хий шараар" толгой өвдөлт гэнэ. Хүний хүзүү сэрвээнээс гардаг мэдрэлийн судлууд хавагнаж, дал, сэрвээ мөр, гарны өвдөлт, даамжирсаар толгой өвдөлт үүсгэхийг  "Хуян"-гаас толгойн өвдөлт гэнэ.

Толгойн өвдөлтийн шинж

Янз бүр тэр бүгд оношлогооны ач холбогдолтой. Лугшиж өвдөх өвдөлт тархины судасны нарийсал шараар толгой өвдөлтийг, дүүрч мансуурч өвдөх нь тархины эд эсийн өөрчлөлт тархины даралттай, дагзны хэсэг хөшиж тархиндаа хүчтэй хатгаж өвдөх даралт ихэссэн зэрэгт илэрдэг шинж байдаг. Байнгын хүчтэй өвдөлт тархины хавдрын шинж байдаг. Энэ үед толгой эргэхгүй орчны юм дайвалзаж эргэдгээр онцлогтой.

     Урьдчилан сэргийлэх

Хоол нойрыг сайтар тохируулж, архи тамхи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хууч архаг өвчингүй байх шаардлагатай.

Толгой хүчтэй өвдөж, эргэх, биеийн тэнцвэр алдах, даралт ихсээд байвал тархи гавлын рентген зураг, компьютертомографын шинжилгээ хийлгэх хэрэгтэй.

 

 

 

   Хүний их эмч Б.БАТ-ОРГИЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?