ТОМ АМБИЙЦ "ТЭВЭРСЭН" ЖИЖИГ НАМУУД

2023-12-28  

“…Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 126 гишүүнтэй болох” Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-ын хаврын чуулганаар баталсан. Энэ нь 30 жил улс төр бараадаж гүйсэн жижиг намуудад том амбийц “бэлэглэсэн” юм. УИХ-д нэг суудалтай ХҮН-аас эхлээд гадна байгаа жижиг намууд албан ёсоор улс төрийн хүрээнийхний анхааралд орж ирсэн. Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдсан даруйд тэдгээр намууд энд тэнд улс төрийн уулзалт хийж, зарим нэг нь нэр дэвшүүлэх эрх мэдлээ хүртэл бусдад санал болгоод эхэлсэн байдаг. Бас жижиг намуудын даргын төлөөх өрсөлдөөн ч ширүүссэн. Тэгж байтал “…Бүсчилсэн том тойрог” гарч ирээд жижиг намуудыг бүр ч томруулаад байна. Үнэнийг хэлэхэд жижиг тойргоор сонгууль явуулахад жижиг намууд шахагддаг байсан. Одоо бол үгүй. Том тойргийн давуу тал нь тэр. Намуудад тэгш боломж олгоно. Тэр утгаараа өнөөдөр жижиг намууд томоос том амбийц “тэвэрчихсэн” тун чиг урамтай ирэх сонгуулийг хүлээж байна. Амбийц нь томорсон жижиг намуудын улс төр ч чамгүй томорч эхлэв. Саяхан даа, арав гаруй хоногийн өмнө ХҮН-аас мэдээлэл хийв. Тэр үеэр УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд “…Өнөөдөр орон нутгийн АН-ын залуус,  мөн ШИНЭ намын гишүүд ХҮН-д нэгдэж байна. Эрүүл саруул, улс орноо хөгжүүлье гэсэн хүн бүрт ХҮН-ын хаалга нээлттэй байх болно. Энэ бол нэг намын гишүүнчлэлийн биш, улс орны хөгжлийн асуудал юм” гэж мэдэгдэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Х.НЯМБААТАР: ҮНДСЭН ХУУЛЬД "МОНГОЛД УЛСЫН НИЙСЛЭЛ НЬ УЛААНБААТАР ХОТ" ГЭЖ ЗААСАН БАЙГАА. ЭНЭ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ГАЗРЫГ ГАДНЫХАНД ӨГӨХ ОРОЛДЛОГЫГ ХАРИН Ч Ч. ХҮРЭЛБААТАР САЙД ЗОГСООЖ ЧАДСАН ЮМ ШҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ АСАН ЗОРИГ АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨ, ШҮҮХ ЗАСАГЛАЛЫН ТӨЛӨӨ ҮНЭНЭЭ ХЭЛЧИХ, ХЭЛЖ БАЙСНАА ЯРЬЧИХ
СУДЛААЧ П.БАТХИШИГ: 126 ГИШҮҮНТЭЙ ШИНЭ ПАРЛАМЕНТАД УЛС ТӨРИЙН 5-6 НАМ, ЭВСЭЛ СУУДАЛТАЙ БОЛОХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА
Ц.ЧИНБАТ: Х.БАТТУЛГААР ДАМЖУУЛАН КРЕМЛИЙН БОДЛОГО МАНАЙД ХЭРЭГЖИЖ БАЙНА
ЦАГААН СУВАРГЫГ АВСАН НЬ ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ МАШ ТОМ АСУУДАЛ, ДАХИЖ ДАВТАГДАЖ МАГАДГҮЙ
Н.НОМТОЙБАЯР: ЦАГААН СУВАРГЫГ ОВООЛТТОЙ АЛТ ЗЭС БАЙДАГ ГЭЖ БОДООД БАЙДАГ ЮМ УУ, ТИЙМ ЮМ БАЙХГҮЙ ШҮҮ
АРДЧИЛСАН ОРНУУДАД СОНГОГДОХ ЭРХИЙГ ХАМГААЛДАГ БОЛ МАНАЙД АЛЬ БОЛОХ ХААЖ, БООЖ СОНГОГДОХГҮЙ БОЛГОХЫГ ИЛҮҮД ҮЗДЭГ
Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког албан ёсоор угтан авлаа
SPEAK OUT: Сүүлийн “далан зургаа”-тай парламент сайн ажилласан уу, муу ажилласан уу?
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?